Мэдээ мэдээлэл

Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал Франц улсын нийслэл Парис хотод боллоо.

Монголын морин спорт, уяачдын холбооны төлөөлөгчид Олон улсын их хуралд Монгол улсаа төлөөлж оролцлоо.

Франц улсын нийслэл Парис хотод Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал 2019 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд боллоо. Тэртээ 1963 онд Парис хотноо анхны хурлаа хийж байсан бөгөөд тухайн үед 9 орны 14 төлөөлөгч оролцож байсан бол энэ удаагийн хуралд 50 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагаас дэлхийн хурдан морины хөгжил эрчимжиж олон улсын морин уралдааны үйл ажиллагаа өргөжин тэлж буйг харж болохоор байна. Хурлыг нээж олон улсын морин уралдааны холбооны тэргүүн Луис Романет үг хэлэхдээ Морин уралдааны хөгжлийн замд ямар нэгэн саад бэрхшээл гарах үед бил хамтын хүчээр үргэлж давж ирсэн юмаа гэдгийг онцлоод хуралд оролцогсдод амжилт хүссэн юм. 

 

ММСУХ “Дүнжингарав” хаврын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна Монголын морин спорт, уяачдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдаан дэг журамтай, зохион байгуулалт сайтай боллоо.
Хотгойдын хурд-3 даншиг наадам Хангайн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр
“Макс” группын нэрэмжит уралдаан өргөжин тэлжээ Макс группын нэрэмжит хаврын уламжлалт уралдаан дөрөвдүгээр сарын дөрвөнд Төв аймгийн төв Зуун мод хотноо боллоо.