Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны удирдлагууд Г.Батхүү агсны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч, үндэсний морин спортод хүнд гарз учраад байгаа билээ. 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч, үндэсний морин спортод хүнд гарз учраад байгаа билээ. 

Монгол төрийн наадамд дээд гурван нас түрүүлгэн, адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг ханатал мэдэрч, басхүү залуу хойч үедээ үлгэрлэсэн түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Галбадрах, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, адуу судлаач доктор А.Баярмагнай, ММСУХ-ны тэргүүлэгч сэтгүүлч Л.Цагаандалай, ажлын албаны дарга Б.Батбаатар нарын ММСУХ-ны төлөөлөгчид гэрт нь очиж, эмгэнэл илэрхийлжээ. 

Тэд монголын мянга мянган уяачдыг төлөөлж чин сэтгэлийн гүнээс эмгэнэл илэрхийлээд Г.Батхүү агсны морин спортын хөгжилд оруулсан үлэмж хувь нэмрийг үргэлж дурсаж явахаа илэрхийлсэн байна. 

“Дүнжингарав-2009” Хаврын төвийн бүсийн уралдааны тухай “Дүнжингарав-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг энэ жилээс эхлэн ММСУХ өөрөө зохион байгуулахаар шийдвэрлэж, уралдааны зохион байгуулалтанд онцгой анхаарал хандуулжээ.
ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ
Монгол Улсын 2017 оны Шилдэг уяачид Монгол Улсын Шилдэг уяачаар