Мэдээ мэдээлэл

2012 оны шилдэгүүд шалгарав

2012 оны шилдэгүүд шалгарав

Монгол улсын 2012 оны шилдэг уяач

Монгол улсын 2012 оны шилдэг уяачаар Хэнтий аймгийн Дадал сумын уугуул “Од” гал уяаны монгол улсын Манлай уяач  Батхүрэлийн Бат-Өлзий  улсын наадам, бүсийн уралдаанаас  нийт 2 түрүү, 9 айраг авсан амжилтаар шалгарав.

Монгол улсын 2012 оны шилдэг залуу уяач

Монгол улсын шилдэг залуу уяачаар Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул  “Хүй мандал” гал уяаны уяач Түмэндэлгэрийн Ихбаяр  улс бүсийн уралдаанаас  3 түрүү, 8 айраг авсан амжилтаар шалгарав.

Монгол улсын 2012 оны шилдэг гал уяа

 Монгол улсын шилдэг гал уяагаар монгол улсын алдарт уяач У.Буяндэлгэр даргатай  “Од” гал уяа шалгарав. “Од” гал уяа нь Холбооны бодлого үйл  ажиллагааг байнга дэмжиж,  идэвхитэй оролцож, уясан хурдан хүлгүүд нь улс, бүсийн уралдаанаас  2  түрүү, 15 айраг авсан байна.

Монгол улсын 2012 оны шилдэг аймгийн салбар холбоо 

Монгол улсын шилдэг аймгийн салбар холбоогоор Сэлэнгэ  аймгийн “Буган халиун ажнай ” МСУХолбоо шалгарав.  Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСУХ нь 2012 онд орон нутагтаа хийж бүтээхээр 19 ажлыг төлөвлөн тэргүүлэгчдийн хурлаараа  баталж, энэ 19 ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Энэ 19 ажлыг хийж бүтээхэд аймгийн МСУХ-ны тэргүүлэгч гишүүд нэг нэг ажлыг хариуцаж  идэвхитэй санаачилгатай ажилласан. Аймгийн морь уралдааны газартаа кадастрийн зураг хийлгэн баталгаажуулах, аймгийн нийт хурдан морь унаач хүүхдийн 90 хувийг хамгаалалтын хувцасаар хангаж, унаач хүүхдийг  гэнэтийн ослын даатгалд 100 хувь даатгалуулж, мөн  аймгийн бүсийн уралдааны үеэр 17 хүнийг түр ажлын байраар хангаж, Морь барианы газартаа “Буган халиун ажнай” хурдан хүлгийнхээ хөшөө барималыг уяачдын холбоо өөрсдийн бүтээлч сэтгэл, хөрөнгөөр бүтээн босгосон, мөн салбар холбоодоос хамгийн түрүүн хурдан адууны  үнэлгээг тогтоож аймгийн ИТХ-аараа шийдвэр тогтоолыг гаргуулан ажилласнаар шилдэг салбар холбоогоор шалгарч ж байгаа салбар холбоо юм. 

Монгол улсын 2012 оны шилдэг сумын салбар холбоод

Завхан аймгийн Сонгино сумын “Сонгино хурд” МСУХ
Дорнод аймгийн Халхгол сумын “Халхын Тован” МСУХ          
Булган аймгийн Баяннуур сумын “Цогт тайжийн хүлэгч” 
Говь-Алтай аймгийн  Цээл сумын “Таянгийн хурд” МСУХолбоодууд шалгарав.

Завхан аймгийн Сонгино сумын “Сонгино хурд” МСУХ


Завхан аймгийн Сонгино сумын “Сонгино хурд” МСУХ нь 2002 онд үүсгэн байгуулагдсан. 15 тэргүүлэгч гишүүн, 75 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж уяачдын холбоо. Тус  сумын уяачдаас  бүсийн уралдаанаас 10-аад түрүү айраг авч, 2012 онд Баян-Өлгий аймагт зохиогдсон баруун бүсийн уралдаанаас 3 айраг авч уралдсан амжилтыг үзүүлээд байна.  Мөн уяачдын холбооны тэргүүлэгчид өөрсдөө санаачилан гарааны төхөөрөмжийг хийж  хэрэгжүүлсэн байна. Тус  сумын уяачдын холбооны тэргүүн Чойндонгийн Пүрэвхүү нь 2012 онд “Хүлэгчийн хийморь” ном, “Нутгийн хурд” зурагт альбомыг хэвлэн гаргаж олны хүртээл болгожээ.

Дорнод аймгийн Халхгол сумын “Халхын Тован” МСУХ


“Халхын Тован” МСУХ нь 2005 онд байгуулагдсан. 64 гишүүнтэй. 2012 онд Дорнод аймгийн шилдэг сумын уяачдын холбоогоор шалгарсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн аймгийн бүсийн хэмжээний 10-аад уралдааныг зохион байгуулсан. Дорнод аймагтаа анх удаа гарааны төхөөрөмжтөй сумын холбоо болсон. Сумын шилдэг  5 хурдан морь унаач хүүхдийг  Олон улсын найрамдал зусланд амраасан.2008 онд ”Дорнод талын унага” ном бичиж 2000 ширхэгийг хэвлэж олны хүртээл болгосон.

Булган аймгийн Баяннуур сумын “Цогт тайжийн хүлэгч” МСУХ

“Цогт тайжийн хүлэгч” МСУХ нь 2007 онд байгуулагдсан. 70 гаруй  гишүүнтэй. 2010, 2011, 2012 онд аймгийн шилдэг салбар холбоогоор шалгарсан. 2011 онд Сум байгуулагдсны 30 жилийн ойн уралдаан, 2012 онд Булган аймгийн урьд бүсийн уралдааныг сумандаа амжилттай сайн зохион байгуулсан. 2010 онд Австрали улсад болсон Азийн морин уралданы  холбооны 33-р бага хуралд “Цогт тайжийн хүлэгч”  сумын уяачдын холбооны тэргүүн С.Манлайбаатар төлөөлөгчөөр оролцож, мөн холбооны 1 хүний   зардлыг дааж холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллсан. Сумын уяачдын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн 3 уяачийг аймгийналдарт уяач, 16 уяачийг сумын алдарт уяач цолыг олгуулах ажлыг зохион байгуулжээ. 2012 онд 33 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж, уяачдын бай шагналд  зориулсан байна. “Цогт тайжийн хүлэгч” МСУХ нь уяачдын наадам, уяачдын шинэ жилийн цэнгүүнийг тогтмол зохион байгуулдаг  болоод  байна.

Говь-Алтай аймгийн  Цээл сумын “Таянгийн хурд” МСУХ

“Таянгийн хурд” МСУХ нь 2004 онд байгуулагдсан. 80 гаруй гишүүнтэй.  Монгол улсын алдарт уяач-1, аймгийн алдарт уяач 23, сумын алдарт уяач 25 байдаг. Гарааны төхөөрөмж, айрийн 5 морийг алдаршуулдаг  тусгай хашаатай болж нутгийн хурданы адууны удам угшлийг сайжруулах үүднээс Зүүн аймгуудаас хурданы угшилтай 100 гаруй  адууг худалдан авчээ. Мөн 35 уяачийг Улаанбаатар хотод зочлуулж, хотын уяачдын морины зүчээ үзүүлэх, нэр алдартай уяачдаас хурдан морины уяа сойлгын талаар зөвлөгөө авах зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

 Дундговь аймгийн Луус сумын МСУХ


Дундговь аймгийн Луус сумын МСУХ нь 2004 онд байгуулагдсан. 70 гаруй гишүүнтэй. Тэргүүлэгч гишүүн 15-тай. 28-н сумын алдарт уяачтай.  Луус сумын уяачид улсын наадам, бүсийн уралдаанаас  3 түрүү, 15 айрагтай авч наадсан. 2008 онд аймгийн шилдэг холбоогоор шалгарсан. Луус сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Баатарын санаачилгаар  “Уяачид, хурдан морины түүхэн танхим”-ыг байгуулсан. Энэ түүхэн танхимдаа морины их шүтээн Дамдинянсан бурханыг аравнайлсан залж, сумын уяачид болон хурдан морины түүхийн зүйлсийг хүндэтгэн байрлуулсан.    

Монгол улсын 2012 оны шилдэг хурдан морь унаач хүүхдүүдийг шалгаруулав 

Хурдан морь унаж уралдуулан улсын наадам, бүсийн уралдаанаас хамгийн олон түрүү, айргийг авсан 15 хурдан морь унаач хүүхдийн үзүүлсэн амжилтыг онооны системээр үнэлж  2012 оны шилдэг хурдан морь унаач хүүхдүүдээр шалгаруулав. 

Хурдан морь унаач хүүхэд бол үндэснийхээ спортоор хичээллэж байгаа монголын хамгийн авхаалж самбаа, эр зоригтой хүүхдүүдийн юм. Ийм ч учраас хурдан морь унаач хүүхдүүд улсын цол зэргийн нэгдсэн ангилалаар спортын цол зэрэг авдаг болоод байна. Монгол улсын шилдэг хурдан морь унаач хүүхдээр 2 удаа шалгарвал спортын дэд мастер, 3 удаа шалгарвал спортын мастер болох болзолтой билээ.

1. Гансүхийн Сүхбат “Од” гал уяа -2 түрүү, 9 айраг-32 оноо
2. Мөнгөнхүүгийн Чинбаяр “Хүй мандал” гал уяа 2 түрүү, 5 айраг-19 оноо 
3.Тогоохүүгийн Баярхүү “Ажнай” гал уяа1 түрүү, 5 айраг-18 оноо
4.Алимаагийн Алтанхуяг “Унаган хурд” гал уяа -3 түрүү,  2 айраг-18 оноо
5.Дэлгэртуяагийн  Батхишиг “Ажнай шарга” гал уяа 4 айраг-18 оноо
6.Бадамхандын Баттулга “Дорнын унага” гал уяа1 түрүү, 5 айраг-18 оноо
7.Цасхүүгийн Алтанхундага “МАКС” гал уяа1 түрүү, 5 айраг-16 оноо
8.Бат-Очирын  Дэмбэрэлдодов “Дорнын унага” гал уяа1 түрүү,4 айраг-16 оноо
9.Отгонбаярын Гансүх “Авзага” гал уяа1 түрүү, 4 айраг-15 оноо
10.Отгоннасангийн Зулбаяр 1 түрүү, 4 айраг-15 оноо
11.Батгэрлийн Төртогтох “Богдхан” гал уяа 2 түрүү, 3 айраг- 13 оноо
12.Ганзоригийн Өнөболд Өвөрхангай Баянгол сум-5айраг-12 оноо
13.Мөнхбаатарын  Түвдэнням “Ажнай шарга” 1 түрүү, 3 айраг-12 оноо
14.Б.Ууганбаяр-Орхон аймаг 1 түрүү, 2 айраг-11 оноо
15.Эрдэнэбулганы Одбямба-Дундговь аймаг  3 түрүү, 1 айраг-11 оноо

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз дунд насны уралдаанд газар газрын шандаст хурдан 56 эрлийз дунд нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз дунд насны морьд ирсэн байлаа.
УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.