Мэдээ мэдээлэл

Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө

ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.

Баян хонгор аймагт зохиогдож буй Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 370-н жилийн ой \"Хангайн бүсийн их хурд-2009\" даншиг наадмын их насны морьдын уралдаанд газар газраас цугларсан 400 гаруй алтан тууртууд Дуурсахын цэлгэр хөндийд тоосоо өргөлөө.

Дашрамд дурьдахад Монголын морин спортын түүхэнд хамгийн олон буюу 1000 гаруй морь уралдсан хоёрхон тохиолдол байдгийн нэг нь өнөөгөөс 10-н жилийн өмнө буюу  Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 360-н жилийн ойн даншиг наадамд 1050 их насны морь уралдсан түүхэн амжилт байдаг.

Өнөө жилийн хурдан морьдийн уралдаанд Баянхонгорчууд довон дээрээ сайхан наадаж азарга, их насныхаа түрүүг авлаа.

Их насны морьдын уралдаан:

1-т Баян хонгор аймгийн Богд сумын харъяат Дэлгэрдалайн халтар халзан морь гарсан цагаасаа өнгөлж тод магнай торгон жолоо өргүүллээ. Халтар халзан морины уяа сойлгийг Төв аймгийн Баян сумын уугуул Агт-Эрдэнэ галын ерөнхий уяач, аймгийн алдарт уяач Д.Оюунбилэг тааруулдаг бөгөөд өнгөрсөн хавар зохиогдсон Дүнжингарав-2009, Сэлэнгэ-2009 хаврын бүсийн уралдаануудад айрагдаж АХ-ын 88 жилийн ой төрийн их баяр наадамд 7 хурдалсан билээ. 

2-т Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат МУМУяач Ц.Батсайхны бор морь аман хүзүүнд хурдаллаа. Бор морины уяа сойлгийг Төв аймгийн Баянцагаан сумын МУМУяач Д.Мөнхбат тааруулдаг бөгөөд өнгөрсөн хавар зохиогдсон Дүнжингарав-2009-д айргийн 5, Сэлэнгэ-2009 хаврын бүсийн уралдаанд түрүүлж АХ-ын 88 жилийн ой төрийн их баяр наадамд 8 хурдалсан билээ.

3-т Дундговь аймгийн Эрдэнэ-далай сумын  харъяат  МУ-ын хөдөлмөрийн баатар Дагва агсаны хүү Аймгийн алдарт уяач Цогтбаярын Гархин нүдэт хээр морь айргийн 3-т хурдаллаа. Уг хээр морь өнгөрсөн жил Дундговь аймгийн Сайхан овоо суманд зохиогдсон \"Их мандал-2008\" хаврын бүсийн уралдаанд түрүүлж Булган аймгийн Гурван булаг суманд зохиогдсон \"Авзага дүнжингарав-2008\" уралдаанд айргийн 5-д хурдалж байсан хурдан буян юм байна.

4-т Баян хонгор аймгийн харъяат  Баяраагийн ухаа морь айргийн 4-т хурдаллаа.

5-т Ховд аймгийн Дарви сумын харъяат  Аймгийн алдарт уяач Б.Мөнхтөрийн Цахиур хээр морь  айргийн 5-т хурдалж наадамчин олноо баясгалаа. Мөнхтөрийн хээр морь нь 2007 онд \"Боржигон-2007\" төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан хүлэг билээ.

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан соёолонгийн албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хээр үрээг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж түрүү магнайд хурдлууллаа
УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЭМБЛЭМ, “ИХ ХУРД” УРАЛДААНЫ МЕДАЛЬ ТЭР БҮГДИЙГ БИД ХИЙСЭН Монголын морин спорт, уяачдын холбооны эмблем тэмдгийг зохиосон зураач, барималч Д.Хурцгэрэлтэй уулзаж, энэ бүтээл хэрхэн бүтсэн тухай сонирхсон юм.