Мэдээ мэдээлэл

ММСУХ Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ

Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж

“МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2019 оны 05 дугаар сарын 12-ний өдөр, Монголын уяачдын баяр, шигшмэл хурдан морьдын “Их хурд-VIII” уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдөр, зуны төвийн бүсийн хурдан морьны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн хурдан морины уралдааны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн хурдан морины уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн хурдан морины уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн зуны бүсийн уралдааныг 2019 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар шийдвэрллээ. 2019 онд зохион байгуулагдах дээрх 9 том уралдаан наадмыг Монголын морин спорт, уяачдын холбоог зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Иймд Монголын морин спорт, уяачдын холбоо 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдах төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Төвийн бүсийн хурдан морьдын уралдаанд их нас, соёолон, эрлийзийн дунд насны ангилалаар уралдуулахаар шийдвэрлэж, уралдах морьдыг Монголын морин спорт, уяачдын холбооны нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын VII их хурлааас гаргасан шийдвэр, тус хурлаар батлагдсан “Хурдан морины уралдааны дүрэм”, “Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны журмын дагуу зохион байгуулна.

АЖЛЫН АЛБА

УРИАЛГА Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Зандан хүрэн, Элбэг хээр, Идэр хээр, Хонгор зээрд зэрэг цуут хурднуудын угшилтай адууг түүний гал голомтоос үнэ тохиролцон худалдан авч, эмчилгээний зардлыг бүрдүүлэх боломжтой.
АНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА. АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АБДУЛЛАХ АБДУЛРАХМАН АЛТЭННЕЙЖИ МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.