Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 92 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул,  Монгол Улсын Тод Манлай Уяач Х.Бат-Эрдэнийн халтар азаргыг уралдаанч хүү 10 настай  Б.Анхзориг унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Бат-Очирын Энхболдын хонгор азаргыг уралдаанч хүү 7 настай О.Батбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр азаргыг уралдаанч хүү 9 настай Г.Эхтэнгэр унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар азаргыг уралдаанч хүү 16 настай Т.Сүх-Очир унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, Н.Ганболдын өсгий цагаан хул азаргыг уралдаанч хүү 12 настай С.Хүдэрчулуун унаж  айргийн тавд хурдлууллаа

6. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Зэвсэгт Хүчний 232-р ангийн уяач Ононгийн Батболдын Үзмэн бор азаргыг уралдаанч хүү 11 настай Г.Отгонбаяр унаж хурдлууллаа
7. Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Ё.Содномын хар азаргыг уралдаанч хүү 13 настай Э.Хадбаатар унаж хурдлууллаа
8. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, Ж.Мөнхтөрийн хонгор халзан азаргыг уралдаанч хүү 11 настай Я.Мөнх-Эрдэнэ унаж хурдлууллаа
9. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, Ш.Шижирбаатарын халтар азаргыг уралдаанч  хүү 14 настай М.Мөнхбаатар унаж хурдлууллаа
10. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Н.Даш-Өлзийн зээрд азаргыг уралдаанч хүү 11 настай Х.Содномдорж унаж хурдлууллаа

2014 оны шилдэг Уяачид2014 оны шилдэг Уяачид 21- Аймаг болон Нийслэлийн МСУХ-ны салбар Холбоодын тодорхойлолтын дагуу шалгарсан 2014 оны шилдэг Уяачид
Өмнөгөвь аймгын Цогтцэций сумын түүхт 90-н жилийн ой Сүүлийн хэдэн жил хүн амын тоо эрс өсч, хотжиж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын түүхт 90 жилийн ойн наадам энэ сарын 8, 9-ний өдрүүдэд өргөн дэлгэр боллоо
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Төв аймгийн Угтаал сумын уугуул Нэргүйн Гантулгын Зээрд даагыг 12 настай уралдаанч хүү Билгүүнманлай унаж түрүү магнайд хурдлууллаа