Мэдээ мэдээлэл

“ДҮНЖИНГАРАВ-2015” ХАВРЫН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР

Шинэчлэгдсэн хөтөлбөр

Хөтөлбөр                           Хугацаа

2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

1. Эрлийз дээд нас мордох                                                               07.00 цаг

    Эрлийз дээд нас гараанаас гарч уралдах                                    08.00 цаг

    Эрлийз дээд нас барианд орох                                                    08.30 цаг

 2. Азарга мордох                                                                              09.00 цаг

Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх

     Азарга гараанаас гарч уралдах                                                   11.00 цаг

     Азарга барианд орох                                                                   11.30 цаг

3.  “Дүнжингарав-2015” хаврын бүсийн уралдааны нээлт,

     “Дүнжингаравын хишиг-Өргөө гэр” гардуулах                   11.40 цаг

     ёслолын ажиллагаа

4. Их насны морь мордох                                                                 12.10 цаг

            Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх

            Урлагийн тоглолт

    Их насны морь гараанаас гарч уралдах                                      13.30 цаг

    Их насны морь барианд орох                                                      14.00 цаг

5. Соёолон насны морь мордох                                                       14.30 цаг

            Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх

Урлагийн тоглолт                                                             

    Соёолон насны морь гараанаас гарч уралдах                            16.30 цаг

    Соёолон насны морь барианд орох                                            17.00 цаг

6. Цоллох, бай шагнал гардуулах                                                   17.30 цаг

                

Жич: Морины бүртгэл 2015 оны 02 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын дунд сургууль дээр явагдана. 
2015 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Хүй Долоон худгийн Цагаан хөтөлд бүртгэх ба тухайн насны морь мордохоос 2 цагийн өмнө бүртгэлийг хаана.    

               

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

Монголын уяачдын “Эв нэгдлийн баяр”-ын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн One Event Hall-д нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны өнөр бүл ,өнөө жил “Эв нэгдлийн баяр” нэрийн дор монгол орныхоо 335 сум суурин газраасаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.
“Молор-эрдэнэ” одонг Монгол улсын гавьяат малчин, монгол улсын Тод манлай уяач, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүүд олгов. Монголын хурдан морины үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм үйлстэнд жилдээ нэг удаа олгодог ММСУХ-ны дээд шагнал “Молор-эрдэнэ” одонг 2012 онд Монгол улсын гавьяат малчин, монгол улсын Тод манлай уяач, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүүд олгов.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын шандаст хурдан 136 соёолон уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан соёлонгууд морьд ирсэн байлаа.