Мэдээ мэдээлэл

НҮҮДЭЛЧНИЙ ТЭНГЭР

Шүлэг: А.ЛХАГВА Хөгжим: Г.ТӨВШИНТӨР Дуучин: МУГЖ С.ЭРХЭМБАЯР

Нүүдэлчин монголчууд хүн төрөлхтөний түүхэнд өвөрмөц баян уламжлал, оюун сэтгэлгээ ур ухааны өндөр их соёлыг цогцлоон буй болгосон бөлгөө. Мянга мянган жилийн өмнөөс зуунаас зуун дамжин нүүдэллэж аж төрөхдөө дөрвөн улирал бүхий байгаль цаг агаарын эрс тэс хувиралттай аян нүүдэлд зохицсон аж төрөхүйн хэв маяг бүрэлдэж, түүнээ таацсан эдийн соёл үүсэн хөгжсөн байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө эрхлэх, нүүж суухад тохирсон эдлэл хэрэглэл он цагийн шалгарлыг туулжээ. Монголчууд өөрсдийн гоо сайхны таашаал, урлагийн сэтгэлгээгээ ахуйн эдлэл хэрэглэлдээ шингээн илэрхийлсэн нь үлэмж. Монголчуудын эдийн соёл нь төв Азийн тэгш өндөрлөг дэх уугуул нутаг усандаа идээшин буй болсон төдийгүй аян дайнаар хаяа хязгаар тэлсэн өрнө дорнын соёлын нөлөөллөөр баяжин арвижсан ажгуу.

Нүүдэлчин ард түмний эдийн соёлын үлэмж хэсгийг багтаасан энэхүү дуун цацлыг та бүхэндээ толилуулж байна таалан болгооно уу...

Шүлэг: А.ЛХАГВА
Хөгжим: Г.ТӨВШИНТӨР
Дуучин: МУГЖ С.ЭРХЭМБАЯР
Дуучин: Б.МӨНХЖАРГАЛ

 

 

“Дүнжингарав-2018” эрлийз дээд насны албан ёсны цуваа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийн “Аргамаг” зээрд азаргийг 12 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай түрүү магнайд хурдалжээ.
Монгол наадмын сүлд дуу Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадамд зориулан бүтээжээ