Мэдээ мэдээлэл

Эмгэнэл

МУАУяач Ц.Хүүхэнбаатар 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ...

 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Цэрэндагвын Хүүхэнбаатар 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр  ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурхны оронд одлоо. Дундговь нутгаар овоглосон аав хүү, ах дүү гурван алдартын нэгэн болох тэрээр МУАУ Бараатын Цэрэндагвын ууган хүү.


Тэрээр өвөөгөөсөө уяаны эрдмийн А үсэг заалгаж, нагац ах Нямынхаа морьдыг унадаг байсан Ц.Хүүхэнбаатар  нь жолооч мэргэжилтэй улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад буурал байсан юм.

Ажлынхаа амралтыг 6-р сарын 10-даас нэг их хэтрэлгүй амралтаа аваад л морины ажилдаа орно. Тэр болтол нь аав дүү нар нь уях адууных нь хөндүүрийг гаргаад бэлдчихсэн байдаг байж. Ц.Хүүхэнбаатар агсан аавынхаа хамтаар АХ-ын 54 жилийн ойгоор анх удаа улсын наадмаар уралдсан бөгөөд 1988 онд хар соёолон үрээ нь айргийн тавд хурдлуулан төрийн наадмаас анхны айргаа хүртэж байсан түүхтэй. 1991 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойд хязаалан хээр үрээгээ түрүүлгэж, Монголын хамгийн анхны даншиг наадмаас түрүү хүртэж явсан хүндтэй уяач. Түүнээс хойш тэрээр улс бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн байдаг. 

Монголын тусгаар тогтнол, уламжлал, түүх шашдир, нүүдэлчдийн өв соёлыг тээж явсан түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2002 онд Монгол Улсын Алдарт уяач, шагнасан билээ.

Морь уях төрийн их хэрэгт шимтэн Монгол түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан Алдарт уяачийн маань хичээл, зүтгэл, гэгээн дүрийг  моринд хайртай Монгол түмэн үеийн үед дурсаж байх болно.

 

 

Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН УЯАЧДЫН

ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.ЭНХБОЛД,

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.СЭРГЭЛЭН,

ТЭРГҮҮЛЭГЧИД,

   АЖЛЫН АЛБА,

 

 

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Доржцэрэнгийн Хонгор халзан үрээг уралдаанч хүү Мөнгөнсүх унаж түрүү магнайд хурдлууллаа
Монгол улс-Азийн морин уралдааны холбооны гишүүн орон болж албан ёсны батламжаа гардан авлаа АМУХ-ны 33-р зөвлөлгөөнд дэлхийн 36 орны 1200 орчим морин спортын төлөөлөгчид оролцсоны дотор Олон улсын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Люьс Романет, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид, морин спорт өндөр хөгжсөн Америк, Англи, Ирланд, Франц, Өмнөд Африк, Швед, Швейцари, Иран, Турк, ОХУ, Хятад гэх мэт орнуудын морин спортын холбоодын төлөөлөгчид морины зүтгэлтнүүд оролцлоо. 
“Алтан морь” хүндэт шагналыг С.Сэргэлэн гардан авлаа. Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж,