Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүн болов

ММСУХ-ны 5-р их хурлаас сонгогдсон холбооны шинэ удирдлага анх удаагаа Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнийг 2010оны 12дугаар сарын 16 нд “PALACE” зочид буудлын “НАРАН” ресторанд хийлээ.

15.30 гэхэд уяачид “PALACE” зочид буудлын лоббид цугларч эхлэв. Хөдөө орон нутгаас уригдсан ахмад болон залуу уяачид, уяачдын холбооны тэргүүлэгчид, 2010 оны өндөр чансаатай уяачид, унаач хүүхдүүд, азарга морьдын эзэд гээд 300-гаад  зочид төлөөлөгчдийг “PALACE” зочид буудлын лоббид орж ирэхэд Дуурь бүжгийн Эрдмийн театрын хийлийн дөрвөл сонгодог ая тоглож угтав. ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит цэнгүүндээ уригдсан уяач бүрийн энгэрт улаан сарнай зүүж халуун виногоор дайлж угтав. Олон жил уулзаагүй ахмад уяачид хөөрөг зөрүүлэн мэнд усаа мэдэлцэх завсар залуучууд  анхны их хурдын азарганы аман хүзүү Буурал духтын эзэн Жамьяндорж гуай иржээ гэхэд Улсын алдарт уяач Дуламын Хорлоодой  гэдэг  чинь тэр мөн үү энгэр дүүрэн одонтой гэж байхад олон хүн уулга алдан угтах биерхүү нэгнийг хүрээлэн авч харагдлаа. Монгол улсын алдарт уяач олноо “орос” хэмээх аймгийн арслан Болд уяач байлаа. Хурданы өлгий Сүхбаатар нутгаас гэхэд Монгол улсын алдарт уяач Жамбалын Шунуу, олноо “Бураа” хэмээх Шаравын Пүрэвжав, Оюунбаатарын “Арал” хул морь гэж энэ цагт Их хурд, улс, бүсийн уралдаанд тогтмол айрагдаж байгаа хул морины унаган эзэн Халзан сумын  Рагчаагийн Ооёо уяач, Өвгөн ноён хардэл жанжин бейс Пүрэвжав, цэцэн ханы өлгий нутаг Хэнтий аймгаас Улсын алдарт уяач Гончигийн Содном, Жамсрангийн Босоожамсран, Монгол улсын Манлай уяач Алдарт хээр азарганы эзэн Сүрэнхор уяачийн хүү Оосордагва, Хоёр даншиг наадамд хурдан саарал морио түрүүлгэсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Монгол улсын алдарт уяач Гомбо-Очир, Баруун бүст болсон дөрвөн даншиг наадамд хурдан буурал морио жил дараалан айрагдуулсан Өвөрхангай  аймгийн алдарт уяач Н.Отгоннасан гэсэн түмэн олны танил хурдан буянгуудын эзэд уригдсан байлаа.  17.00 гэхэд Монгол улсын шаадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд тэргүүтэй уяачдын холбооны тэргүүлэгчид, ахмад уяачид,Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид монгол цагаан эсгий дээгүүр алхаж орж ирснээр ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн албан ёсоор эхэлж ТВ9 телевизээр шууд Монгол орон даяар нэвтрүүлж эхэлсэн билээ. ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнийг Монгол улсын шадар сайд,ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд албан ёсоор нээж уяачдадаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛНО Удирдах ажилтны улсын зөвлөлгөөн 2010 оны 5 дугаар 16 нд Монголын Үндэсний Олимпын хороонд болно.
Би монгол эр хүн дууны клип Би монгол эр хүн дууны клип
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан соёолон насны албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд үрээг 14 настай Үүрийнтуяагийн Бум-Аюур хүү унаж түрүүлгэлээ