Мэдээ мэдээлэл

“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв.

“Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо

Монголчуудын адуу эдлэх соёл, зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдрал, Монгол адууны шандас, тэсвэр тэвчээрийг харуулах зорилгоор “Морьтон Монгол” төслийн баг эх орноо нар зөв тойрон аялахаар энэ оны 5 дугаар сард Өмнөговь аймгаас  гараагаа эхлүүлсэн байдаг. Морьтон залуус эх орноо нар зөв тойрон 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуу 15 аймгийн 89 сумын нутаг дэвсгэрээр 10394 километр морьтой аялан 17 дугаар жарны Модон морин жилийн намрын адаг сарын битүүний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аялалаа өндөрлүүлсэн юм.

Төслийг Монголын морин спорт, уяачдын холбооны аймаг, нийслэл, сумдын салбар холбоод, уяачид малчид морьдыг юүлэх, хоол унд, орон байр, хөрөнгө мөнгө болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн халуун дотноор хүлээн авч байсан билээ.

Морьтон Монгол төслийн хамт олон Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирэхэд Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид, Нийслэлийн морин спорт, уяачдын салбар холбоо, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” салбар холбоодын удирдлага, төлөөлөл угтан авч 7 морь бэлгэнд өгч, эмчийн үзлэгт хамруулан, эд материалын болон сэтгэл санааны тусламжийг үзүүлсэн юм. Төслийн баг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр аялаж байх үед Монголын морин спорт, уяачдын холбоо санаачилан дахин 4 мориор унааг юүлж алтан шар замыг ерөөсөн болно.

Морьтон Монгол төслийг хүлээн авах хаалтын үйл ажиллагаанд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Төв аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгч гишүүн Ц.Мэндсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Даваахүү, Нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн салбар холбооны удирдлагууд хүрэлцэн очиж оролцлоо.

Монгол морин спорт, уяачдын холбооноос төслийн багийн гишүүн М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг, Д.Нацагдоо, Ч.Ганболд  нарыг Хүндэт өргөмжлөлөөр шагнаж, шинэ жилийн цэнгүүний урилгыг албан ёсоор гардуулж, 10394 километр зам туулсан буурал морийг “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олгосон юм.

 

Дааган Цэндээ уяач “Алтангадас” одонгоор шагнууллаа Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул олноо “Дааган” хэмээх алдаршсан Цэрэндэжидын Цэнд-Аюуш уяач Үндэсний эрх чөлөөний, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын үеэр төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны төв байранд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн одонг энгэрт нь зүүж үнэмлэхийг нь гардуулан өглөө.
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО. Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.
"Алтан" азарга, "Мөнгөн" гүү, "Молор" унаганы эздийг шалгаруулах тухай орилго: Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулж хурданы чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучныг шалгаруулан “Алтан" азарга, "Мөнгөн" гүү, "Молор" унаганы эздийг тодруулахад оршино. Зохион байгуулагч: Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Соёл, Спорт, Зан заншил, танин мэдэхүйн “Сүлд” телевизийн хамтарсан комисс шалгаруулн