Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО.

Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаан нь ангилал болон нас харгалзахгүй, 17 километрийн зайд уралдсан бөгөөд нийт 24 хурдан хүлэг бүртгүүлснээс

1. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор морийг 14 настай Энрболдын Сүхбаатар хүү унаж түрүүлгэлээ

2. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Анандын Ариунсайханы “хөөрхөн” зээрд азаргыг 12 настай Бадарчийн Мартбаяр хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа,

3. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Сашкагийн Эрдэнэбатын цагаан азаргыг 12 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн бор азаргыг 11 настай Мөнхсоёлын Ганжигүүр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа  

5. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягын Будхангайн хамар цагаан зээрд морийг 12 настай Батсайханы Рагчаа хүү унаж айргийн тавд  тус тус хурдаллаа

Энэхүү тухайн жилийн хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд түрүүлж айрагдсан морьдын бай шагнал ММСУХ-ны 20 жилийн ойд түрүүлж айрагдсан морьдын бай шагналтай ижилхэн ба түрүүлсэн морины эзэн Монгол Улсын Манлай уяач П.Мэндбаярт  мөнгөн дэвсгэр дээр цэвэр алтаар урласан морины дүрс бүхий тэмдгийн анхны дугаарыг гардуулсан юм.    

 

БАРУУН БҮСИЙН “МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн МСУХолбоодыг батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм.
Монголын уяачдын “Эв нэгдлийн баяр”-ын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн One Event Hall-д нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны өнөр бүл ,өнөө жил “Эв нэгдлийн баяр” нэрийн дор монгол орныхоо 335 сум суурин газраасаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.