Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО.

Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаан нь ангилал болон нас харгалзахгүй, 17 километрийн зайд уралдсан бөгөөд нийт 24 хурдан хүлэг бүртгүүлснээс

1. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор морийг 14 настай Энрболдын Сүхбаатар хүү унаж түрүүлгэлээ

2. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Анандын Ариунсайханы “хөөрхөн” зээрд азаргыг 12 настай Бадарчийн Мартбаяр хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа,

3. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Сашкагийн Эрдэнэбатын цагаан азаргыг 12 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн бор азаргыг 11 настай Мөнхсоёлын Ганжигүүр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа  

5. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягын Будхангайн хамар цагаан зээрд морийг 12 настай Батсайханы Рагчаа хүү унаж айргийн тавд  тус тус хурдаллаа

Энэхүү тухайн жилийн хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд түрүүлж айрагдсан морьдын бай шагнал ММСУХ-ны 20 жилийн ойд түрүүлж айрагдсан морьдын бай шагналтай ижилхэн ба түрүүлсэн морины эзэн Монгол Улсын Манлай уяач П.Мэндбаярт  мөнгөн дэвсгэр дээр цэвэр алтаар урласан морины дүрс бүхий тэмдгийн анхны дугаарыг гардуулсан юм.    

 

Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга
“Дэлхийн морьтон” сэтгүүл-уяач, морьтон түмний индэр Уяач, хурдан морь сонирхогч, морины зүтгэлтэн, хэн бүхэнд нэн хэрэгтэй, баялаг мэдээ мэдээлэлтэй нэгэн сэтгүүл саяхан “мэндэллээ”. ММСУХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн гаргаж буй энэхүү “Дэлхийн морьтон” сэтгүүл нь 30 шахам булантай бөгөөд 120 гаруй нүүрнээс бүрдсэн юм.