Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны албан ёсны цуваа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз дээд насны уралдаанд газар газрын шандаст хурдан 27 эрлийз дээд нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан Эрлийз дээд насны морьд ирсэн байлаа.

Монголын Хурдан морины уралдааны Дүрмийн дагуу нийт уралдсан 27 эрлийз дээд насны 30 хувь болох 10  морьдыг барианд барихад Монгол Улсын Манлай Уяач 1, Монгол Улсын Алдарт Уяач 1, Аймгийн Алдарт уяач  3 бусад  5 уяач сумын болон залуу уяачид эрлийз дээд насны морьдоо ороотой давхиулсан байна.

 Хурдан эрлийз дээд насны уралдааны дэлгэрэнгүй цувааг танилцуулбал:

1. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төмөрбаатарын Батжаргалын халтарыг  уралдаанч хүү 8 настай Энх-Амгалангийн Баяржавхлан хүү унаж түрүүлгэлээ
2. Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач  Чойдоржийн Содномын харыг  уралдаанч хүү 12 настай Ихбаярын Хадбаатар унаж аман хүзүүнд хурдлууллаа
3. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Ядамсүрэнгийн Батжаргалын халтарыг  уралдаанч хүү 12 настай н.Гэрэлт-Од  унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Сундуйн Лувсанбалдангийн хонгорыг  уралдаанч хүү 15 настай Төмөрчөдөрийн Сүх-Очир унаж айргийн дөрөвт хурдлууллаа
5. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Сайрийсүрэнгийн Гантөмөрийн хүрэнийг уралдаанч хүү 11 настай Нямдоржын Нэргүйбаатар   унаж айргийн тавд хурдлууллаа
6. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат  Чимиддоржын Хишигбаатарын хээрийг  уралдаанч хүү 14 настай Батмөнхийн Сэлэнгэзаяа унаж хурдлуулжээ
7. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын харыг  уралдаанч хүү 14 настай Мөнбишийн Мөнхцоож унаж  хурдлуулжээ
8. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хулыг  уралдаанч  хүү 11 настай Баярхүүгийн Бадрахжавхлан унаж хурдлуулжээ
9. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрдийг  уралдаанч хүү 18 настай Ёндонжунайн Билгүүнтөгс унаж хурдлуулжээ
10. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Б.Ганбатын харыг  Уралдаанч хүү 9 настай Доржийн Анхбаяр унаж хурдлуулжээ   

2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧИД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
“Дүнжингарав-2018” уралдаанд айрагдаж түрүүлсэн морьдын цуваа Азарга 1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Давгадоржийн хар буурал 2.Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы зээрд 3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гончигийн Цоггэрэлийн хээр 4. Ховд аймгийн Чандмань сумын Яйчилын Ганбаатарын улаан буурал 5. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын Халиун
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Шүдлэн) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Шүдлэн насны уралдааны фото/