Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны албан ёсны цуваа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз дунд насны уралдаанд газар газрын шандаст хурдан 56 эрлийз дунд нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз дунд насны морьд ирсэн байлаа.

 Хурдан эрлийз дунд насны уралдааны дэлгэрэнгүй цувааг танилцуулбал:

1. Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү 10 настай Бадарчийн Дөлгөөннаран унаж түрүүлгэлээ
2. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар үрээг уралдаанч хүү  10 настай Хишигжаргалын Содномдорж хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа
3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн “Үзмэн” бор үрээг Уралдаан хүү 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Ц.Тувааны хул үрээг уралдаанч хүү 14 настай Нэргүйн Мөнх-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдлууллаа
5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, уяач Лхагважавын Отгонбаатарын хүрэн үрээг уралдаанч хүү 12 настай Ганчимэгийн Алтантөгс унаж айргийн тавд хурдлууллаа
6. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Цэрэндоржийн Пүрэвсүрэнгийн хүрэн үрээг уралдаанч хүү 11 настай Алтансүхийн Батсайхан унаж хурдлуулжээ
7. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн загал үрээг уралдаанч хүү 8 настай Буянхишигийн Буянжаргал унаж хурдлуужээ
8. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Мандахын Мөнхбатын бор үрээг уралдаанч хүү 8 настай Билгүүний Манлай унаж хурдлуулжээ
9. Төв аймгийн Баян сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач н.Жавзангийн зээрд үрээг уралдаанч хүү 12 настай Болдбаатарын Эрдэнэхуяг унаж хурдлуулжээ
10. Булган аймгийн Баяндэлгэр сумын уугуул, уяач Ядмын Болдбаатарын хээр үрээг уралдаанч хүү 9 настай Болдбаатарын Төгөлдөр унаж хурдлуулжээ

Морьтон Монголчуудын дэлхийн дээд амжилт Генниссийн номонд Гиннесийн амжилтын байгууллагын түүхт 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан Гиннесийн номонд багтаад байна.
М.Мөнхбаясгалан: “Ахалтек” адуугаа гадагш нь зарахыг хориглосон хуультай юм билээ Туркменистан улсын Ашбахада хотноо “Ахалтек” адууны Олон улсын бага хуралд Монголын уяачдыг төлөөлөн оролцоод ирсэн ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Мэндбаярын Мөнхбаясгалантай уулзаж ярилцлаа.
158 хурдан даага уралдлаа Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн хурдан морины уралдааны хөөрхөн дааганы уралдаанд газар газраас цугласан 183 даага бүртгүүлсэнээс 158 даага гарааны зурхайгаас гарсан.