Мэдээ мэдээлэл

158 хурдан даага уралдлаа

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн хурдан морины уралдааны хөөрхөн дааганы уралдаанд газар газраас цугласан 183 даага бүртгүүлсэнээс 158 даага гарааны зурхайгаас гарсан.

Ховд аймгийн Буянт сумын харъяат Эрдэнэ-Очирын Тамирын Ардчилал хүрэн даага магнайдаа тоос хүргэлгүй хурдалж, ирээдүйн түмэн эх гэдгээ харууллаа.

 Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Н.Мөнхбатын бор, гуравт Орхон аймгийн С.Ганбаатарын зэгэл халзан даага хурдалж, айргийн дөрөвт Өвөрхангайн Бүрд сумын Ч.Пэрэнлэйн бор, “MGL” компанийн Г.Тэмүүлэнгийн хар даага айргийн тавд хурдалаа.
Уншигчиддаа сонирхуулах үүднээс арав хүртэлх даагануудыг жагсаавал “Макс” группийн захирал, Монгол улсын тод манлай уяач Д.Ганбаатарын сартай хүрэн, долоод Дорнодын Матадын Б.Цэндбаатарын бор халзан, наймд Монгол улсын тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн бэлэвсэн хээр даага, есөд мөн л “Макс”-ийн Д.Ганбаатарын хээр, 10-т ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн зээрд халзан дааганууд тус тус хурдалсан. 

Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадамд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын наадамд өнөө жил газар газрын хурд цугласан нас бүр олон тоотой мордсон онцлогтой байв.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ БАГА НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ БАГА НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 48 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...