Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадам их насны морьдын уралдаан

АХ-ын 90 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд барианд орлоо. Их насанд газар газрын 581 алтан туурт тоосоо өргөснөөс:

1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаяны хээр түрүүлэн ирж түмэн олноо баясгав

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач А.Төгсбатын бор. Бор морийг МУМУяач А.Батсүх уяж сосон билээ.

3. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Ч.Батбадрахын зээрд халзан. Халзан морийг МУМУяач Д.Оюунбилэг уяж сойсон билээ.

4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хээр.

5. Төв аймгийн Баянцогт сумын МУТМУяач С.Ганхуягийн бор морь. Бор морь нь өнгөрсөн жил Дүнжингаравт түрүүлж, улсын наадамд айрагдсан хурдан хүлэг билээ.

 

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан их насны уралдааны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Жаргалант сумын уугуул Б.Гантөмөрийн сартай зээрд морийг уралдаанч хүү С.Төгөлдөр унаж түрүү магнайд хурдлууллаа
Бага дөрвөн насандаа улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдод цол олгов. Бага дөрвөн насандаа улсын наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээ, Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд цол олгох тогтоолыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргав.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ жилийн хаврын хоёр дахь бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Монгол улсын Засгийн газрын тогтоолтой хаврын говийн бүсийн хурдан морины уралдаан 2012 оны гуравдугаар сарын 11-ний ням гарагт Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ жилийн хаврын хоёр дахь бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.