Мэдээ мэдээлэл

Монгол Уяачын Тангараг

Уяач би: Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.

Монгол уяачийн уясан хүлэг Америкт түрүүлжээ. Сансар хайрхны агь хялгана салхины аясаар "адуу адуу" хэмээн долгилон халиурах бөлгөө. “Тэлмэн зэрэглээн дунд эмнэг адуу шиг цовхчих тэр хөх мөнхийн уул” Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт хөндөлсөн буй. Энэ хайрхны нэртэй буюу “Сансар уул” гэдэг хүлэг Америкийн West Virgina мужийн “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлж торгон жолоо өргүүлжээ.
Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан даага барианд орлоо Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадам буюу Хангайн бүсийн хурдан морины уралдааны эхний өдөр бага 3 насны морьд уралдаж дааганы уралдаанаар өндөрлөлөө.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан ихнасны албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морийг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж түрүү магнайд хурдлууллаа