Мэдээ мэдээлэл

“Алтан морь” шагнал Азийн морин уралдааны холбооны дээд шагнал боллоо

Цаашдаа “Алтан морь” шагнал 2 жил тутам зохион байгуулагдах Азийн морин уралдааны холбооны бага хурлын үеэр уламжлал болгон морин спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан дэлхийн морины зүтгэлтэнд олгогдоно.

Тус холбооноос 2010 онд морин спортыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан онцгой гавъяа байгуулсан хүнд олгох “Алтан морь” шагналыг санаачилсан билээ.

ММСУХ-ноос “Алтан морь” шагналыг Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгох тухай гаргасан санал, санаачилгыг хүлээн авч, энэ жилээс эхлэн Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгон 2 жил тутам олгож байхаар шийдвэрлэсэн байна. “Алтан морь” шагнал ногоон хаш чулуун дээр эртний Монгол хаадуудын элч төлөөлөгчдөө олгодог итгэмжлэл /Алтан гэрэгэ/-ийг алтаар шарж суулган, түүн дээрээ Азийн морин уралдааны холбооны билэгдлийг цул мөнгөөр цутган, өмнө нь Эртний Хүннүгийн үеийн олдвор болох Мөнгөн морийг мөнгөөр цутган монгол хүний ур ухааныг шингээсэн бүтээл болсон.

Азийн морин уралдааны холбооны 35 дугаар бага хурлын Менежментийн хорооны хурлын үеэр Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Дэд тэргүүн Х.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар Азийн морин уралдааны холбооны дээд шагнал “Алтан морь” шагналыг Азийн морин уралдааны холбооны ерөнхийлөгч ноён Кожи Сатод гардууллаа.

Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд шагналыг гардуулах үеэрээ ноён Кожи Сатогийн олон улс болон Ази тивд морин спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлсэнээ онцлон тэмдэглээд, Морьтон монголчуудын түүх соёл, уламжлал, монгол дархан хүний ур ухаан шингэсэн энэхүү шагнал  Азийн морин уралдааны дээд шагнал болсон явдалд Азийн морин уралдааны холбооны 35 дугаар бага хурлын төлөөлөгчдөд нийт Монголын уяачдын талархалыг илэрхийлж, ММСУХ Азийн морин уралдааны холбооны бодлого, үйл ажиллагааг бүх талаар тууштай дэмжин, гишүүн улсуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэхээр идэвхи санаачилгатай ажиллaхаа илэрхийлсэн юм.

Цаашдаа “Алтан морь” шагнал 2 жил тутам зохион байгуулагддаг Азийн морин уралдааны холбооны бага хурлын үеэр морин спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан дэлхийн морины зүтгэлтэнд олгогдож байх юм.

Ази тивд хамгийн анх адууг гэршүүлэн тэжээж, найман зууны тэртээ мориороо Дэлхийн талыг туулсан морьтон Монголчуудын үр сад бид Азийн морин спортын түүхэнд хүндтэй тодоор бичигдэх хүндтэй шагналыг санаачилсан төдийгүй олон улсад морин спортыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож эхэллээ.  

Уяачдын холбооны удирдах ажилтны III зөвлөлгөөн болов ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөлгөөн өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар" танхимд боллоо. Өглөөний 9 цагт эхэлсэн уг зөвлөлгөөнд 20 аймаг, Гачуурт дүүргийн “Гачууртын хурд”, Багануур дүүргийн “Багануур” дүүргийн уяачдын холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж оролцов.
ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүн болов ММСУХ-ны 5-р их хурлаас сонгогдсон холбооны шинэ удирдлага анх удаагаа Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнийг 2010оны 12дугаар сарын 16 нд “PALACE” зочид буудлын “НАРАН” ресторанд хийлээ.
"Алтан" азарга, "Мөнгөн" гүү, "Молор" унаганы эздийг шалгаруулах тухай орилго: Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулж хурданы чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучныг шалгаруулан “Алтан" азарга, "Мөнгөн" гүү, "Молор" унаганы эздийг тодруулахад оршино. Зохион байгуулагч: Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Соёл, Спорт, Зан заншил, танин мэдэхүйн “Сүлд” телевизийн хамтарсан комисс шалгаруулн