Мэдээ мэдээлэл

"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна

Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.

Монголын морин спорт, уяачдын холбооны албан ёсны "Дэлхийн морьтон" сэтгүүл улирал тутам хэвлэгдэн гардаг байсан бол энэ сараас эхлэн сар бүр уншигч, морь сонирхогч та бүхний гар дээр хүрдэг болохоор төлөвлөн ажиллаж байна. “Дэлхийн морьтон” сэтгүүлээс та бүхэн ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаар бодитой үнэн зөв мэдээ мэдээлэл авахаас гадна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно. 

Сэтгүүлийн 4 дүгээр сарын дугаарт “УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ, ЗӨВ МЕНЕЖМЕНТ” VI Их хурал, шинэчлэгдсэн холбооны бүтэц бүрэлдэхүүн, 2013 оны өндөр чансаатай 9 уяач, уралдаанч хүүхэд, азарга, их насны морьдын амжилт, Усан могой жилийн шилдгүүд, Монгол Улсын Алдар цолыг шинээр хүртсэн уяачид, Төрийн цол хүртсэн хүлгүүд, “Алтан морь” шагналын  отгон эзэн,  Олон Улсын морин уралдааны холбоонд элссэн зэрэг мэдээ, мэдээллүүдээс гадна 2014 онд Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах бүсийн уралдааны товыг нийтэллээ.   

Мөн 2013 онд Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “ИХ ХУРД-VI” уралдааны түрүү, Үндэсний их баяр наадмаас нэг түрүү таван айраг хүртсэн уралдаанч хүү Г.Сүхбатын  ярилцлага, “Хүй мандал” галын  Аймгийн алдарт уяач Т.Ихбаярын "САЙН ХҮЛЭГ ЗАЯАНА ГЭДЭГ ХОВОР" таарсан эрдэнээ хайрлаж хамгаалж явахын учир гэсэн сонирхолтой ярилцлагыг уншигч  та бүхэндээ өргөн барьж байна.

"Дэлхийн морьтон" сэтгүүлийг “Номин”, “Миний дэлгүүр”. “Оргил” , “Макс” супермаркетын сүлжээ дэлгүүрүүд болон “Интерном”, “Мир” номын сүлжээ дэлгүүр, Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр Морины эдлэл хэрэгсэл , нэмэлт тэжээл борлуулдаг “Морьтон”, “Гийнгоо”, “Монгол Адуу”, “Хан бүргэдэй”, дэлгүүрүүдээс гадна  Нарантуул захын урд тал, 1 дүгээр хороолол, Хөдөө аж ахуйн  ойролцоох малын эмийн сангуудаас худалдан авах боломжтой. 

 

Лавлах утас :7016-1618

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны азарганы албан ёсны цуваа 1.Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ганбатын Баярцэнгэлийн Зээрд азаргыг 11 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж түрүү магнайд хурдлууллаа.
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.