Мэдээ мэдээлэл

Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа.

Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Элчин сайдад ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хичээн ажилласанд талархал илэрхийлж, ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээллээ.

Мөн энэ үеэр дэлхийд жилд болдог дөрвөн том уралдааны нэг Арк де Триумфыг Сүлд телевиз цувралаар хүргэж, Францын морины соёлыг монголын үзэгчдэд сурталчилж эхлэсэн байгаа тухайгаа дуулган, Франц Улстай мал эмнэлэг, морин тойруулга, боловсон хүчин бэлтгэх адууны аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 Элчин сайд Ив Дэлүнэ энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт адууны чиглэлийг зонхилох байр суурьтай болгох, хурдан морины чиглэлээр бүх талаар хамтран ажиллагааны бүх салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмрийг үнэлэн Ноён Ив Дэлүнэг ММСУХ-ны “Эрдэнийн Очир” одонгоор шагнасныг гардуулан түүнийг эх орондоо буцахтай нь холбогдуулан алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт өргөн барьж амжилт хүслээ.

 

УЯАЧДЫН ШИНЭ ЖИЛ 2010-2011 ММСУХ-ны 15 жилийн ойн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 12 сарын 16 нд “ПАЛАС” зочид буудалд болно.
2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ. 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны хязаалангийн цуваа 1.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Аимгийн Алдарт Уяач Я. Бат-Өлзийн Хар хязааланг Т.Алтанцоож хүү унаж түрүүлгэлээ