Мэдээ мэдээлэл

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз доод насны албан ёсны цуваа

1. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул ДанзандоржийнТүвшинбаатарын хүрэн даагыг уралдаанч хүү 12 настай М.Ган-Эрдэнэ унаж түрүүлгэлээ

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Аймгийн Алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарын хүрэн даагыг уралдаанч хүү  9 настай Э.Төгссайхан унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Намдагийн Хүрлээгийн хонгор халзан даагыг  уралдаанч хүү 14 настай Г. Баярхүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Дорнод аймгийн Цагаан-Овоо уугуул, Дондогийн Цогзолдоржийн хээр даагыг уралдаанч хүү13 настай Н.Мэндбаяр унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул,Донхорын Сумъяасүрэнгийн хээр даагыг уралдаанч хүү  9 настай  А.Маргад-Эрдэнэ унаж айргийн тавд хурдлууллаа

 

Айраг уух тэмцээнд Булган аймгийн Сайхан сумын харъяат А.Хишигжаргал 7 хул айраг ууж түрүүллээ Айраг уух дуртай, хамгийн их уураг ууж чадна гэсэн 20 хүн уг тэмцээнд оролцсоноос  Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал, Улаанбаатар хотын БЗД-ийн иргэн н.Даваасүрэн,  Улаанбаатар хотын ЧД-ийн иргэн н.Батмөнх нар эхний гурван байрт шалгарлаа.
2014 оны шилдэг Уралдаанч хүүхдүүд 21- Аймаг болон Нийслэлийн МСУХ-ны салбар Холбоодын тодорхойлолтын дагуу шалгарсан 2014 оны шилдэг уралдаанч хүүхдүүд