Мэдээ мэдээлэл

Уяач-Сэтгүүлчдийн чөлөөт уулзалт зохион байгуулагдлаа

Уулзалт зөвлөгөөн нь, цаг үеийн асуудлаас эхлээд,үндэсний хурдан морины уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн,хэвлэлийнхэн дөрвөн цаг гаруйн турш ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан юм.

ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, эцэг дээдсээс уламжлагдан ирсэн монголын  үндэсний  хурдан морины уралдаан , нүүдэлчдийнхээ  өв соёлоо цаашид хэрхэн зөв зүйтэй авч үлдэх, үр хойчдоо уламжлуулан үлдээх, өнөөгийн үндэсний морины уралдаанд тулгарч буй бэрхшээлтэй асуудал,  сөрөг талууд , ололт амжилт  нь юу байна тэр тусмаа ард түмэнтэй тулж ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын  ажилтнуудынхаа санаа бодлыг сонсох ,зорилго бүхий нөхөрсөг уулзалт, зөвлөгөөн 2014 оны 03 дугаар сарын 22-нд “RIVER BEACH” амралт үйлчилгээний цогцолборт боллоо. 

Дөрөв дэх засаглалын төлөөлөгчидтэй морин уралдааны жаргал зовлонг хуваалцахаар ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, Тод манлай уяач Д.Онон, Ц.Дуламсүрэн, Ц.Батсайхан, Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Д.Хишигжаргал, ММСУХ-ны тэргүүлэгч Ц.Баянжаргал, М.Мөнхбаясгалан,сэтгүүлч, түүхийн ухааны  доктор А.Баямагнай, сэтгүүлч Л.Цагаандалай тэргүүлэгч гишүүн Ж.Баттулга нар хүрэлцэн ирж зөвлөлдлөө . Харин хурдан морь, уралдаанч хүүхэд, уясан эздийн байр суурийг хуваалцахаар телевиз, өдөр тутмын сонин, сайтуудын төлөөлөл 30 гаруй сэтгүүлч иржээ.

Уулзалт зөвлөгөөн нь, цаг үеийн асуудлаас эхлээд,үндэсний  хурдан морины уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн,хэвлэлийнхэн дөрвөн цаг гаруйн турш  ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан юм. Сүүлийн үеийн шүүмжлэл дагуулаад байгаа сэдвүүдийн нэг  хурдан морь уралдаанч  хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах тухай асуудал хамгийн олон удаа тавигдсан бөгөөд ММСУХ-ны зүгээс уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарал хандуулж, хамгаалалтын хувцасны стандартыг баталж, өмсүүлж хэвшүүлэх, даатгалд 100 хувь хамруулах зэрэг хэд хэдэн чухал арга хэмжээ аваад байгаа талаараа дурдлаа. Мөн өнгөрсөн онд гэхэд л ММСУХ-ны удирдлагууд унаач хүүхдийн асуудалтай холбогдолтой 19 удаагийн хурал, зөвлөгөөнд оролцож, амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүүхдүүдийн ар гэрт дэмжлэг үзүүлсэн гэдгээ дуулгасан.

Дээрх асуулттай холбоотой хөндөгдсөн өөр нэгэн сэдэв бол хүүхдийн асуудлаар бамбай хийж, гадны улс гүрнүүд монгол өв соёлд халдан, үндэсний дархлааг үгүй хийх гэж байж болзошгүй гэсэн эмзэглэл байдгаа уяачдын төлөөлөл хэвлэлийнхэнд дуулгасан юм.

Хэвлэлийнхний тайлбар хүссэн дараагийн асуудал бол монгол наадам, морин уралдаан бийлэгжүү хэдхэн хүний зугаа цэнгэл болж байна гэсэн нийгмийн таагүй хандлагын тухайд байлаа.

Энэ талаар тэргүүлэгчид олон талын тайлбарыг өгч, баян, бийлэгжүү гэгдэн нүд үзүүрлэгдээд байгаа дээрх хүмүүс монголын хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй гэдгийг чухалчилсан юм. Өөрөөр хэлбэл тэд малчдад хөрөнгө оруулалт хийж, ажлын байраар ханган, олон айл өрхийг амьжиргааны эх үүсвэртэй болгож байгаа гэлээ.

.

Мориныхоо зүсийг мэдэхгүй, уяаны ажилд нь оролцдоггүй цагаан захтнууд уяачийн цол хэргэмийг үнэгүйдүүлж байгаа тухай асуултанд Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн хариулахдаа: "ММСУХ-ны зүгээс уяач, морины эзэн хэн ч байсан ялгаагүй уяач л гэж үздэг. Яагаад гэхээр энэ хүмүүс Монголын хурдан морины хөгжилд өөрийн гэсэн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Дээр нь бүгд л ажлын зав чөлөөгөө харж байгаад адуун дээрээ очиж, морьдынхоо уяаны ажилд оролцдог. Туршлагатай олон жил морь уясан уяачдаас зөвлөгөө авч, сүүлийн торгон мөчийн уяа сойлгыг тааруулуулдаг нь үнэн” хэмээсэн юм.

Энэ мэтчилэн сэтгүүлчид нийгэмд сөрөг ташаа ойлголтуудыг төрүүлээд байсан олон чухал асуудлыг хөндөж, ММСУХ-ны удирдлага, уяачдын төлөөлөл ч тохирох тайлбарыг хийсэн юм.

 

Уулзалтын үр дүн юу байх вэ гэж. Өнгөрсөн онд болсон 6 дугаар Их хурлаас гарсан шийдвэрийн нэг олон нийттэй харилцах алба байгуулсан ба сэтгүүлч, сайтуудын холбоо, сонины холбоодуудтай хамтран нэгдсэн уриалга гаргаж ажиллахаар төлөвлөж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор холбоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байна. Адууны өв  соёл, хурдан морины уралдаан, үндэсний соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах талаар шат дараалалтай олон ажилуудыг хийхээр төлөвлөж байгаа. Тэр утгаараа энэ уулзалт ихээхэн үр дүнтэй болсон юм.

 

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв