Мэдээ мэдээлэл

А.Баярмагнай: Монгол угсаатны уламжлалт соёл хурдан морины уралдааныг хөгжүүлэхэд...

Хурдан морины уралдаан гэдэг Монгол үндэстэн угсаатны уламжлалт соёлыг ХХI зууны түвшинд хэрхэн хөгжүүлэх талаар ухаан бодлоо уралдуулж, цаашид тавих зорилтоо тодорхойлох нь мориор овоглож, моринд дурлаж явдаг хэн бүхний үүрэг байх ёстой.

Хурдан морины уралдаан нь Монгол эр хүний олон зуун жилийн туршид эрхэмлэж ирсэн нандин хөдөлмөр, Монголын нийгмийн зайлшгүй нэгэн үзэгдлийн хувьд нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шат, гадаад дотоодын нөхцөл байдал, тухайн цаг үе, төр засгийн бодлого зэргээс шалтгаалан хөгжлийн янз бүрийн шатанд хүрч, мандан буурч явсан нь өнөөдөр хэн бүхэнд илэрхий байна.

Тухайлбал өнгөрсөн 20-р зууны үед морин уралдаан үндэсний спортын нөгөө хоёр төрөл бөхийн барилдаан, сурын харваагаасаа  хөгжлийн түвшний хувьд хол хоцорсон байсан. Нөгөө хоёр төрөл нь олон зуун жилээр уламжилж ирсэн цол хэргэмтэй, аль аль нь үндэсний хэмжээний буюу улс орны бүх шилдэгүүд цугларан оролцдог өөр өөрийн төрлийн уламжлалт уралдаан тэмцээнтэй, үүний зэрэгцээ улсын  аварга жил бүр шалгаруулдаг, төрөл төрлийнхөө хүрээнд сургалтын ямар нэг хэлбэр бичил тогтолцоотой байсан бол хурдан морины уралдаан нь бараг бүхэл зууны туршид зөвхөн өөрийн урсгалаараа явж иржээ.

Ер нь өнгөрсөн зуунд хурдан морины уралдааны хувьд уяачдын ангийн ялгарал гарч дагнасныг эс тооцвол онцын өөрчлөлт ялангуяа нэг их дэвшил гараагүй юм.
Хурдан морины уралдаан гэдэг Монгол үндэстэн угсаатны уламжлалт соёлыг ХХI зууны түвшинд хэрхэн хөгжүүлэх талаар ухаан бодлоо уралдуулж, цаашид тавих зорилтоо тодорхойлох нь мориор овоглож, моринд дурлаж явдаг хэн бүхний үүрэг байх ёстой. 

Монгол уяачийн эрдэм ухааныг дэлгэрүүлэх, монголчуудын хурдан морины уяаны дэг сургуулийн мөн чанарыг бүрэн гүйцэд, шинжлэх ухааны түвшинд нээн илрүүлж залуу хойч үеийнхэнд эзэмшүүлэх ажлыг далайцтай цар хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна. Өнөөдөр өөрийнхөө галын морийг сайн давхиулах, айраг, түрүү ахиухан авах нь тэр уяач, тэр галын зорилт. Тэгвэл Монгол уяачийн эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх нь бодлогын чанартай байх ёстой. Ний нуугүй хэлэхэд энэ чиглэлд өнөөг хүртэл анхаарал хандуулж байсангүй.

Зүй нь Монголын хурдан морины соёлын талаарх янз бүрийн түвшний хөтөлбөртэй хичээлийг ХААИС-ийн зоо, мал эмнэлэг, шинээр нээгдсэн малчны ангийн программд суулгаж өгөх, тэрчлэн дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн программын “Эрийн гурван наадам” хэсэгт мөн багтаах хэрэгтэй байна. Ийнхүү нийгмийг өргөн цар хүрээг хамарсан бодлого үйл ажиллагаа явуулж байж л бид Монголын  хурдан морины соёлыг бүрэн бүтнээр авч үлдэж чадна. 
Мориныхны анхаарах ёстой өөр нэг асуудал бол Монгол адууны удмын санг найдвартай хадгалахад  чиглэсэн бодлогыг одооноос нарийн дэс дараалалтайгаар авч хэрэгжүүлэх тухай асуудал. Монгол адуу дотроо шилэн сонголт сайн хийж өөр зуур нь үржлийн ажил зохион байгуулж, хурдны удам, угшил үүсгэж ирсэн түүхэн туршлагаас суралцаж  тэр уламжлалыг үргэлжлүүлэх  санаачлага хөдөлгөөн нэлээд өрнөж байгаа нь туйлын сайн хэрэг.

Хурдан хурц нь нэгэнт тодорсон Хэнтий, Дорнод, Дорноговь, Төв зэрэг аймгаас эх орны бусад бүс нутаг руу ялангуяа баруун аймгууд руу хурдан морь худалдан аваачих их аян үргэлжилж байгаа нь тун сайшаалтай. Гэхдээ тодорхой бүс нутагт, тодорхой хугацаанд, тодорхой бодлогоор бүрдүүлсэн угшлийн адууг орчин үед ямар нэг бодлогогүйгээр худалдан борлуулснаас сөрөг үр дүн гарах вий гэдгийг өнөөдөр ухаарсан хүн цөөвтөр байна уу даа гэж ажиглагддагийг нуугаад яахав. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ цаг үед морины удам угшил цус сэлбэхэд ч гэсэн ул суурьтай хандах хэрэгтэй. 

Эцэс төгсгөлгүй хольж сольсоор байтал нөгөөх сайхан угшлууд сульдан доройтож мөхөх арилахын  ирмэгт тулах юм биш биз гэдгийг эзэн хүн өөрөө төдийгүй, тухайн аймаг, сумдын салбар холбоод ч, ММСУХ ч хаа хаанаа бодолцох хэрэгтэй болж байна.

Уламжлал ёс заншлаа хадгалж, түгээн дэлгэрүүлж, уяачийн эрдэм ухаанаа хойч үедээ үлдээхээс гадна өөр нэг анхаарах ёстой зүйл бол Монголын хурдан морины уралдааныг олон улсын түвшинд хүргэх тухай асуудал. Зарим нэг хувь хүмүүс, чадварлаг уяачид  АНУ зэрэг оронд очиж морь уяж уралдуулан, монгол уяачийн эрдэм чадлыг мэдрүүлж байгаа зэрэг нь нөхцөл цаг үе нь бүрдсэнийг илтгэнэ. Монгол адууны хурдыг жинхэнэ ёсоор нь сорихын тулд монгол адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, олон улсын уралдаанд оролцож амжилт үзүүлэх чадвартай, “Шинэ Монгол” үүлдрийн хурдан адуу буй болох шаардлага, бололцоо хоёр хаяа хаяагаа дэрлээд байна.

Сүүлийн үед манай залуу бизнесмэнүүд гадаадын цэвэр үүлдрийн адуу авчирч энэ ажлын эхний алхмуудыг хийгээд тэр нь бодитой үр дүнд хүрч байна. Үүнийг олон нийт янз янзаар хүлээн авч байгаа боловч, хөгжлийн зүй тогтол, чиг хандлага нь зөв тодорхой учир үүнээс буцах няцах эргэлзэх, тээнэгэлзэх явдал байхгүй юм. Монгол адууны удмын санг хадгалах нэрээр үүлдэр угсааг нь сайжруулах ажлыг хориглож болохгүй. “Шинэ Монгол” үүлдрийн  хурдан адууг буй болгох нэрээр Монгол адууны генийг учир утгагүйгээр алдагдуулж болохгүй жин банг нь тохируулах учиртайг залуус анхаарах ёстой.

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын Цэндбаатарын хээр үрээг уралдаанч хүү Г.Хүслэнбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Т.Баттөрийн шарга азаргыг С. Тэмүүлэн хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
Төвийн бүсийн уралдааныг ЕTV, TV-9  шууд дамжуулж байна Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт тавдугаар сарын 12-ний өдөр, Монголын уяачдын баяр,