Мэдээ мэдээлэл

Хурдан хүлгүүдийн цолыг олголоо

2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр дараах хүлгүүдэд алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог 1-р сарын 29-нд төрийн ордонд гардууллаа.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолын дагуу  “Хурдан моринд цол олгох” журмыг үндэслэн ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр дараах хүлгүүдэд  алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог 1-р сарын 29-нд төрийн ордонд гардууллаа.

1. Үндэсний их баяр наадамд гурван жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI”  уралдаанд түрүүлж  наадамчин олноо баясган “Хурдан моринд цол олгох” журмын болзлыг биелүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач  Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарганд  “Дархан Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоо

 

2.Үндэсний их баяр наадамд хоёр жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI”  уралдаанд түрүүлж, наадамчин олноо баясган “Хурдан моринд цол” олгох журмын болзлыг биелүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн моринд  “Даян Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоо

 

3. Ардын хувьсгалын 68 жилийн ойд даага насандаа айргийн гуравт
    Ардын хувьсгалын 69 жилийн ойд шүдлэн  насандаа айргийн гуравт
    Ардын хувьсгалын 70 жилийн ойд хязаалан насандаа түрүү магнай
    Ардын хувьсгалын 71 жилийн ойд соёолон насандаа айргийн гуравт хурдалсан нэг түрүүлж, гурав айрагдсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Д.Болдбаатарын хээр үрээнд "Эрхэм төрийн идэр түмний эх цол", алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоо

2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД 2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн хурдан азарганы уралдаанд газар газрын шандаст хурдан 256 азарга уралдсан юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд бүгд ирсэн байлаа.