Мэдээ мэдээлэл

Хээр морь түрүүллээ

Нар хур тэгширсэн энэ өдөр наадамчин олон минь үнэхээрийн сайхан наадаж байна. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд уралдан ирлээ.

      338 их насны морь бүртгүүлсэнээс 331 их морь гарааны зурхайгаас эргэж

Ховд аймгийн алдарт уяач “Бэлон” компанийн захирал Баатархүүгийн хээр морь түрүүллээ.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Готов гэж хүний унаган адуу. Өмнө нь аймаг сумандаа л тоосоо өргөж байсан улсад уралдаж байгаагүй морь аж.

Аман хүзүүнд “Сонор Трейд” компанийн Энхболдын Егүзэр хээр морь ирлээ. Егүзэр хээр морийг Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн уяж хурдлуулсан. Хавар болсон “Дүнжингарав-2009” уралдаанд энэ хурдан буян түрүүлж ирж байсан. Егүзэр хээр морины угшилыг хөөвөл Сүхбаатар аймгийн Болдоо гэж хүний унаган адуу гэсэн.

Гуравт “М-Ти-Эс” компанийн захирал П.Бат-Эрдэнийн Өсгий цагаан зээрд морь хурдаллаа. Өсгий цагаан зээрд морь өмнө нь Улсын наадмаар хязаалан, соёолон насандаа айрагдаж байсан хурдан ажнай.

Дөрөвт “Урьхан санаа” компанийн Б.Чинбатын зээрд морь ,

 Айргийн тавд ММСУ-ын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн зээрд морь хурдалжээ.П.Сэргэлэнгийн зээрд морийг МУ-Тод манлай уяач Д.Онон уяж хурдлуулжээ.

Зургаад Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Бүргэдэйн хээр морь, долоод “Агт-Эрдэнэ” галын Дэлгэрдалайн Халтар морь, наймд “Босоо хүлэг” галын Симба группийн Батсайханы бор хурдалж, Дундговь аймгийн Дэлгэрцогт аймгийн харъяат О.Тагарваа ламын шарга есөд, аравт БЗД-ийн Гачуурт тосгоны МСУХ-ны тэргүүн Ю.Атарсайханы морь тус бүр эхний 10 байрт хурдалжээ. Их насны морь ямар нэгэн будлиангүй сайхан уралдсан ч уралдааны замд 9 хурдан ажнай эндсэн харамсалтай мэдээ байна.

БАРУУН БҮСИЙН “МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн МСУХолбоодыг батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм.
2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧИД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
2013- морины ертөнцөд өрнөсөн ”оны онцлох” үйл явдлууд Морьтон монголчууд бид дэлхийн талыг морин туурайгаараа тамгалаж, морин дэл дээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан гайхамшигтай ард түмэн гэдгээ дэлхий дахинаа харуулж, Генниссийн хос амжилтын эзэд болцгоосон.