Мэдээ мэдээлэл

Бага дөрвөн насандаа улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдод цол олгов.

Бага дөрвөн насандаа улсын наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээ, Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд цол олгох тогтоолыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргав.

Төрийн их баяр наадамд бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдан гарамгай хурдлан наадамчин олноо баясган Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл болж буй Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээнд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж “Эрхэм төрийн-Идэр түмний эх” эрхэм дээд цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог олгосугай. 
“Хилэн хар” үрээ нь
 Ардын хувьсгалын 63 жилийн ойд даага насандаа айргийн тав
 Ардын хувьсгалын 64 жилийн ойд шүдлэн  насандаа айргийн дөрөв
 Ардын хувьсгалын 65 жилийн ойд хязаалан насандаа айргийн дөрөв
Ардын хувьсгалын 66 жилийн ойд соёолон  насандаа аман хүзүүнд хурдалсан 20-р зууны онц  хурдан хүлэг юм.


Төрийн их баяр наадамд бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдан гарамгай хурдлан наадамчин олноо баясган Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл болж буй Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж “Эрхэт төрийн-Идэр түмний эх” эрхэм дээд цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог олгосугай.

Г.Тэмүүлэнгийн Хар соёолон нь  
Улсын наадамд  Даага айргийн тав
Улсын наадамд  Шүдлэн аман хүзүү
Улсын наадамд  Хязаалан түрүү
Улсын наадамд  Соёолон түрүүлж
2009 онд болсон Зүүн бүсийн уралдаанд даага түрүүлж, 
2010 онд төвийн бүсийн уралдаанд шүдлэндээ тус тус түрүүлсэн бөгөөд нийт 4 түрүүлж, 2 айрагдсан энэ цагийн хурдан хүлэг юм.
Монголчууд төрийн сүлдэндээ адууг дээдлэн залсан ард түмэн учраас, төрийн их баяр наадамдаа олон түрүүлж тухайн цаг үедээ өндөр дээд амжилт үзүүлсэн хурдан морьдод эрхэм дээд цолыг шагнан олгодог уламжлалтай билээ. Энэ уламжлалыг сэргээн бий болгох тал дээр ММСУХ санаачилга гарган ажиллаж 2008 оноос хойш 3 дах хурдан моринд цол олгов.

Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангйан бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз доод насны цуваа 1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан даагыг 10 настай Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж түрүүлгэлээ