Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд ММСУХ-ны Тэргүүлэгч Н.Мөнхбаясгалангаар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн бүх сумдад томилолтоор ажиллаж байна. Томилолтын баг 16 сумын 608 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 347 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 308 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Монгол наадмын сүлд дуу Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадамд зориулан бүтээжээ
2011 онд зохион байгуулагдах бүсийн уралдаануудын тов 2011 онд зохион байгуулагдах бүсийн уралдаануудын тов
“Дүнжингарав-2010”-уралдааны ивээн тэтгэгчид Хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, монгол наадам, морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй...