Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав” 2010 хаврын бүсийн уралдаанд 2009 оны шилдэгүүд одтой сайхан наадлаа...

“Дүнжингарав” 2010 хаврын бүсийн уралдаанд 2009 оны шилдэгүүд одтой сайхан наадлаа...

Монгол Улсын “Манлай уяач” Сумьяасүрэнгийн Ганхуяг чансаагаа баталлаа

“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаан газар газраас ирсэн уяачид, хурдан хүлэг морьдын чансааг сорьсон сайхан уралдаан боллоо гэж морь сонирхогчид ам уралдуулан ярьсаар байна. Энэ жилийн “Дүнжингарав”-ын их насны уралдаанд Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай уяачдын нэгд шалгарсан “Манлай уяач” С.Ганхуяг бор морио түрүүлүүлж, чансаагаа баталлаа. ММСУХ өнгөрсөн 2009 онд өндөр чансаатай уяачдыг шалгаруулахад Монгол Улсын “Манлай уяач” Сумьяасүрэнгийн 31 оноогоор Монгол улсын бүх уяачдыг тэргүүлсэн билээ. 2010 оны хамгийн эхний бүсийн томоохон уралдаан “Дүнжингарав”-т тэрбээр ийнхүү одтой сайхан наадаж, өнгөрсөн жилийн “нэг номер”- өндөр чансаатай  уяач гэдгээ харууллаа.

Өндөр чансаатай азаргануудаас Н.Хүрлээгийн “Хүрэн халзан” айрагджээ

ММСУХ өнгөрсөн жил уяач, унаач хүүхэд, азарга, их насны морьдын улсын наадам болон бүсийн уралдаануудад үзүүлсэн амжилтыг онооны системээр үнэлэн чансаалсан билээ.

Энэхүү онооны системийн дагуу “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн азарга их нас 4 оноо, айрагдсан морьд 3 оноо авна. Үүн дээр улсын наадам болон “Их хурд”, бүсийн уралдааны оноонуудаа цуглуулаад явах учиртай.

Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай “Манлай азарга”-нуудаас энэ “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Намдагийн Хүрлээгийн “Хүрэн халзан” айргийн дөрөвт хурдаллаа. 031 номертой хүүхэд унаж хурдлуулсан энэ азарга 2009 оны өндөр чансаатай есөн азарганы наймд шалгарсан түүхтэй.

 “Өндөр чансаатай” их насны морьдоос  Ц.Дэлгэрдалайн  “Халтар халзан”, Ц.Батсайханы бор морьд айрагдав

“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаанд их насны морьд хамгийн олон мордсон билээ. Энэ уралдаанд газар газрын 408 их насны морьд тоосоо өргөсөн. Тэдгээрийн дотор  “Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай их насны морьд” нэлээд хэд байв. Уяачийн ухаан, морины чансаа, хүүхдийн самбааг сорьсон энэ уралдааны айргийн таван адуунд 2009 оны өндөр чансаатай есөн морины хоёр нь багтсан байв. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Ц.Дэлгэрдалайн “Халтар халзан” морь айргийн гуравт, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Батсайханы бор морь айргийн дөрөвт тус тус хурдаллаа. “Дүнжингарав-2010” уралдаанд дараалан ирж айрагдсан энэ хоёр морь өнгөрсөн жил ММСУХ-ноос зарласан “Монгол Улсын чансаа өндөр есөн их насны морьд”-ын хоёр, гуравдугаарт шалгарсан билээ. Ц.Батсайханы бор морь 2009 онд 10 оноогоор чансааны хоёрдугаарт, Ц.Дэлгэрдалайн “Халтар халзан” морь мөн 10 оноогоор чансааны гуравдугаарт тус тус бичигдсэн билээ. 

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз доод насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз доод насны уралдаанд газар газрын шандаст хурдан 45 эрлийз доод нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз доод насны морьд ирсэн байлаа.
Хурдан хүлгүүдийн цолыг олголоо 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр дараах хүлгүүдэд алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог 1-р сарын 29-нд төрийн ордонд гардууллаа.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Монгол Уяач-3000” зөвлөлгөөнийг зохион байгууллаа Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бодлого, үйл ажиллагаагаа гишүүддээ танилцуулж, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан цаашдын бодлого, үйл ажиллагаандаа гишүүд, уяачдын санал, бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” сумдын зөвлөлгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлсэн билээ.