Мэдээ мэдээлэл

Ээжүүд хурдан морь унадаг хүүгээрээ бахархсан үдэш байлаа.

ММСУХолбоо 2011 оны шилдэг 9-н хурдан морины хүүхдүүдээ ээжүүдийнх хамт урьсан байлаа.

ММСУХолбоо 2011 оны шилдэг 9-н хурдан морины хүүхдүүдээ ээжүүдийнх хамт  урьсан байлаа.
Алдрай бяцхан ч гэсэн Монголын хамгийн цовоо сэргэлэн, үндэсний их өв соёлоо уламжлуулан дэлгэрүүлж яваа ийм сайхан хөвгүүдийг төрүүлж өсгөсөн монголын мянга мянган эхчүүдийн төлөөлөл болсон ачит сайхан ээжүүддээ энэ үдшийн баярын мэндийг .....гэж хөтлөгч бүсгүйн хоолой цангинахад уяачид суудлаасаа босож халуун сэтгэлээсээ талархаж байлаа. Ахмад уяачдын зарим нь баярын нулимс унагаж “ээ дээ энэ чинь хүнд урам өгсөн сэтгэлийн бэлэг юм шүү” гээд баярлан байгаа нь харагдана лээ. ММСУХолбоо эрүүл цовоо сайхан хүү төрүүлж өсгөсөн ээжүүдийг мөнгөн аяга 200.000 төгрөгөөр  шагнаж сайн сайханыг ерөөсөн юм.  хүн төрөлхтөний биет бус өв соёлд бүртгэгдсэн эрийн гурван наадам, тэр дундаа хурдан морины уралдааныг алдрай бяцхан хүүхдүүд маань унаж уралддаг бусад улс оронд байдаггүй өвөрмөц нэгэн соёл билээ. Эх орноо манах эр цэрэг хүлгийн нуруун дээр хатууждаг, ирээдүйн монгол айлын аавууд мөн хүлгийн нуруун дээр халуун хүйтнийг амсаж төлөвшдөг. монгол сайхан бүсгүйчүүдийг хал үзэж хат суусан эрчүүд хүний сайхан сэтгэлээр хайрлаж ханилдаг. тийм урчүүд хүлгийн зоонд эр хүн болж өсдөг гээд хүүхэд насаа нэг санав бололтой  олон сайхан бахархалын үгийг ахмад уяачид маань ярьцгааж байлаа.
ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүн ээжээрээ, хүүгээрээ бахархсан үдэш болж байлаа.

 

“Дүнжингарав-2012” уралдааныг 4 телевиз нэг баг болж дамжууллаа Хөдөө орон нутгийн сонсогч түмэндээ 89.9 фм радиогоор, Улаанбаатар хотын сонсогчдоо 97.5 фм радиогоор хурдан морины тайлбарыг шууд хүргэлээ. Морь барианы газарт Wi Fi сүлжээг бий болгож IPHONE,IPAD хэрэглэгчтэй үзэгчид морин уралдаангы шууд үзэх, мөн Интернетээр дамжууллаа.
УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ММСУХ –ны “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Өмнөдэлгэрийн уяачдын “десант” нийслэлд буулаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааныг үзэж сонирхох, том наадмын зохион байгуулалтыг үзэх, нийслэлийн ойр орчимд морьдоо сойж байгаа уяачдаас туршлага судлах зорилгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 10 гаруй уяач өчигдөр нийслэлд ирлээ.