Мэдээ мэдээлэл

20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов

Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.

Шинэ Зеланд улсад зөвхөн цэвэр цусны Англи адуу уралддаг тул мянган доллароос 1 сая долларын үнэтэй адуутай гэж байсан. Шинэ Зеландынхаа  морин тойруулгад бооцоо тавьж 1 сая 500,000 доллар хожиж байсан энэ азтай эр  уяандаа дүүхэлзэн үүрсэж, өвлийн жаврыг сөрөх  Монгол адууг хараад  нүднийхэн гал бадарч хүйтэн жаврыг ажралгүй удаан зогсож адуу сонирхсон юм. Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүү уяач ирэх хаврын уралдаанд уралдах хурдан хүлэг морьдоо үзүүлж морьдынхоо удам угшлийг танилцуулж, Азийн морин уралдааны холбооноос анх удаа манайд зочилсон  танд унаган адуугаа бэлэглэж байна гээд хурдан хүлэг морины суран жолоог дэлгэн барилаа. Д.Даваахүү уяач таны энэ хүрэн морь 8-н настай морь. Хаврын  уралдаанд уяж уралдуулна гэв. Ноён Гай Сержант  танд баярлалаа. Би монгол оронд ажиллах энэ хугацаандаа Монголын нэртэй уяач Дууяа/Ц.Дуламсүрэн/ та хоёроос адуу бэлгэнд авлаа. та бүгдэд их баярлалаа гэв. 
6-н жил дараалан улсын наадамд азарга түрүүлгэж, тасралтгүй 25-н жил улсын наадамд уясан морьдоо түрүүлгэж айрагдуулсан удмын уяач Д.Даваахүү уяачийн амжилтыг сонсон Ноён Гай Сержант  олон зууны түүхтэй монгол наадмыг хүндэтгэн биширч хүлээн авсан юм. Танай сайхан оронд зун ирж Монголын үндэсний хурдан морины уралдааныг үзэж сонирхоноо. Бас миний морьд ч Монгол наадамд уралдах юм байна гээд та бүгдийн зочломтгой, найрсаг  сайхан занг би мартахгүй гэлээ.

Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо
"Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөн Сүхбаатар аймгийн баруун урт хотод зохион байгуулагдлаа "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөний эхэнд Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын мэндчилгээг уяачдад Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уншиж танилцуулав.
“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангйан бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.