Мэдээ мэдээлэл

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н уяач тодорлоо

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н уяач тодорлоо

Улс, бүсийн уралдаанаас  2 түрүү, 9 айраг авч  ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 26  оноогоор 2011 оны Монгол улсын хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг уяачаар Төв  аймгийн Баянцогт  сумын уугуул монгол улсын манлай уяач  Дашцэрэнгийн Одгэрэл 1-т шалгарлаа.  

Улс, бүсийн уралдаанаас 1  түрүү, 6 айраг авч 21 оноогоор Төв аймгийн Баян сумын уугуул Дондогийн Оюунбилэг өндөр чансаатай 9-н уяачийн 
2-т эрэмблэгдэж байна.

Улс бүсийн уралдаанаас 3 түрүү,  3 айраг авч 20  оноогоор Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат өндөр чансаатай 
9-н уяачийн 3-т эрэмблэгдэж байна.

Улс бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг авч 17  оноогоор Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул  Агваансамдангийн Батсүх өндөр чансаатай 9-н уяачийн 4-т эрэмблэгдэж байна.

Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 2 айраг авч 15 оноогоор Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол улсын манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий өндөр чансаатай 9-н уяачийн 5-т эрэмблэгдэж  байна.

Улс бүсийн уралдаанаас 5-н айраг авч 15 оноогоор Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Монгол улсын алдарт уяач Сайраасүрэнгийн Төмөр-Очир өндөр чансаатай 
9-н уяачийн  6-д эрэмблэгдэж  байна.

Улс бүсийн уралдаанаас 2 түрүү, 2 айраг авч 13 оноогоор Улаанбаатар хотын Бага-нуурын дүүргийн уугуул нийслэлийн алдарт уяач Дашдорж  өндөр чансаатай 9-н уяачийн 7-д эрэмблэгдэж байна.

Улс бүсийн уралдаанаас 2 түрүү,  3 айраг авч 12  оноогоор Төв аймгийн Сэргэлэн  сумын уугуул Алтайхүү өндөр чансаатай 9-н уяачийн 8-д эрэмблэгдэж байна.

Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг авч 11  оноогоор Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуяг өндөр чансаатай 9-н уяачийн 9-д эрэмблэгдэж байна.

 

МУТМУ Д.Онон: Морь шинжих зөвлөгөө Морь шинжих талаар товчхон ч гэсэн олон сайхан зөвлөгөөг эндээс унших боломжтой.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1 Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Л.Галбаатарын Хар азаргыг уралдаанч хүү Тулгабаатар унаж түрүү магнайд хурдлууллаа
“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааны тоон мэдээлэл Зохион байгуулах комисст ажилласан байгууллага, хүний тоо: 13 байгууллага, 975 хүн, 277 техник, хэрэгсэл