Мэдээ мэдээлэл

Азийн морин уралдааны холбооны ерөнхий бичгийн дарга Эндрив Хардинг:

Азийн морин уралдааны холбооны ерөнхий бичгийн дарга Эндрив Хардинг: Монголчуудыг үндэсний хурдан морины уралдаанаараа олон зуун жилийн түүхтэй гэдгийг азийн улс орнууд мэддэг.

Монгол улс Азийн морин уралдааны холбоонд элслээ. Энэ ажлыг гардан хариуцдаг хүний хувьд ямар сэтгэгдэлтэй байна.

 Монголчууд Азийн морин уралдааны холбоонд элслээ. Бид их баяртай байгаа. Монголын уяачдын холбоо энэ нэг жилийн хугацаанд үнэхээр идэвх чармайлттай сайн ажилласан. Монголын уяачдын холбооны удирдлагад ажлын амжилт хүсье.

Сонгодог морин тойруулгын уралдаан манай улсад одоо л хөгжиж эхэлж байна. Энэ тал дээр таны санал бодол?

  Тэгэхлээр Монголчууд маань орчин үеийн олон улсын  морин уралдаанд  идэвхитэй оролцох хэрэгтэй байна. Мөн өөрийн орондоо сонгодог морин уралдааны  төрлийг хөгжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэмээр байна. Монголын уяачдын холбооны Ерөнхийлөгч нь Засгийн газрын шадар сайд хүн тул энэ талын  ажил  өндөр хэмжээнд хийгдэнэ гэдэгт Азийн морин уралдааны холбоо гүнээ итгэж байна. 

Таньд баярлалаа

баярлалаа

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Нэргүйн Батжаргалын шарга үрээг уралдаанч хүү Эрхэмбаатарын Ширчин унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хүрэн үрээг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны бичлэг Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст 237 хүлэг бүртгүүлснээс 161 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:
Уяач-Сэтгүүлчдийн чөлөөт уулзалт зохион байгуулагдлаа Уулзалт зөвлөгөөн нь, цаг үеийн асуудлаас эхлээд,үндэсний хурдан морины уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн,хэвлэлийнхэн дөрвөн цаг гаруйн турш ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан юм.