Мэдээ мэдээлэл

Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв

Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Батбаярын Мягмарсүрэн 2008,2009,2010 онд Монгол улсын шилдэг хурдан морины унаач хүүхдээр шалгарч Монгол улсын  спортын мастер цолыг хүртлээ.Батбаярын Мягмарсүрэн Монгол улсын Тод манлай уяач Цогтын Батсайхан, Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат нарын “Босоо хүлэг” гал уяанд хурдан морь унаж  Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан, Улс, бүсийн уралдаанаас олон түрүү айраг авч уралдсан хамгийн авьяастай, хамгийн эр зоригтой хүү билээ. 
Бөтмөнхийн Билэггүн /“Од” гал уяа/, Гүрсэдийн Тэмүүжин /“Унаган хурд”/ гал уяа, Батгэрэлийн Гантулга /Богдхан гал уяа/  нар  спортын дэд мастер цолны болзолыг биелүүлж энэ үдшийн цэнгүүнийг улам бүр сүр дуулиантай болгов. спортын дэд мастер цолны болзолыг биелүүлсэн хурдан морь унаач хүүхдүүд маань 2010, 2011 оны Монголын шилдэг унаач хүүхдээр шалгарч спортын дэд мастер цолтон болж байгаа билээ. Наадмын өглөө  60 мянган аав, 60 мянган ээжүүд, 60 мянган ах, 60 мянган эгч  хүлэг морины нуруун дээр дарцаглаж хийморь нь гал дөл мэт дүрэлзэн байдаг Монголын хамгийн идэр жавхаалаг, эр зоригтой бяцхан үрсээн, бяцхан дүүгээн  харан баясаж, бахархан дээдэлдэг билээ. ММСУХолбоо 60 мянган айлыг  эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага билээ. Монголын бяцхан үрсүүдээс хамгийн түрүүнд орлоготой болж төрүүлж өсгөсөн ачит эхдээ хамгийн түрүүн тус дэм  болдог хүүхэд бол монголын ард түмний цог хийморь нь болсон хурдан морь унадаг хүүхдүүд билээ.


 

Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна
ММСУХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар: НИЙГМИЙН ЗАХИАЛГЫГ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАЖ АЖИЛЛАНА Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VII Их хурлаас бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн. 24 жилийн баялаг түүхтэй, Монголын хамгийн том төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Чимэддоржийн Хишигбаатар хэмээх залуу хариуцахаар болсон тухай уншигчид дуулсан байх. Бид энэ удаагийнхаа зочин хойморт ММСУХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  урьж, хийж хэрэгжүүлсэн хийгээд, цаашид баримтлах бодлогын талаар цөөн хором ярилцлаа.
“ХУТАГТЫН ХУРД-2015” ХАВРЫН ГОВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР Засгын газрын тогтооолтой хаврын говийн бүсийн уралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдана.