Мэдээ мэдээлэл

“Молор-Эрдэнэ” одонг Батсүхийн Наранхүү гардан авав.

Дэлхийн их өв соёл, Үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон наадам, хурдан морины уралдааныг санаачилан ивээн тэтгэж, монгол адууны үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэсэн

Дэлхийн их өв соёл, Үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон наадам, хурдан морины уралдааныг  санаачилан ивээн тэтгэж, монгол адууны үнэлэмжийг  дэлхийн түвшинд хүргэсэн  эрхэм үйлс бүтээсэнийх нь төлөө “Молор-Эрдэнэ” хэмээх энэхүү нэр хүндтэй одонгоор  Дундговь аймгийн Өлзийт  сумын уугуул Батсүхийн Наранхүүг ММСУХолбоо шагнасан юм. Шагналыг Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд  2011 оны шинэ жилийн цэнгүүн дээрээ гардуулав. 
“Мон-Уран” ХХК-ний захирал Б.Наранхүү нь “Дүнжингарав” хаврын хурдан морины уралдаан болон бусад олон хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг дэмжиж амжилттай хамтран ажилладаг хурдан морины зүтгэлтэн юм.   “Молор-Эрдэнэ” одонгийн номер нэгийг хардэл жанжин бэйс Пүрэвжавт нэхэн олгосон бол, номер хоёрыг нь “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, номер гурвыг нь Монгол улсын алдарт уяач Уламбаярын Буяндэлгэр нарыг шагнажээ. Д.Бат-эрдэнэ,У.Буяндэлгэр нар нь ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр  ажиллаж байжээ.

Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов. Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов.
“Дүнжингаравын хурд-2010” Төв аймгийн төвд болно Уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингаравын хурд-2010” уралдаан Төв аймгийн төвд гуравдугаар сарын долооны ням гарагт болно.
“ДОРНОД ТАЛЫН ХУРД- 2014” Зүүн бүсийн баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Зүүн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр