Мэдээ мэдээлэл

Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов.

Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов.

ММСУХолбоо бүх аймаг, сум дүүрэгт салбар холбоодтой билээ. ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүндээ  Аймгийн салбар холбоодоосоо 3-5хүнийг урьж оролцуулав. ММСУХ 2010 онд монгол улсынхаа нийт уяачдыг бүртгэж цул мөнгөн энгэрийн тэмдэг, үнэмлэх олгож нэгдсэн бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн салбар холбоодоос хамгийн идэвхитэй ажиллаж байгаа дөрвөн холбооны удирдлагыг ХОНГ КОНГ улсад айлчлах эрхийн бичгээр шагнасаныг ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүний үеэр Монгол шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд гардуулав. Салбар холбоодоос сайн ажилласан Булган аймгийн “Булганхангай” МСУХ-ны тэргүүн П.Мэндбаяр, Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн Ч.Мөнхбат, Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн С.Гомбожав, Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүн Ганбаатар нар уг шагналаа хүлээн авав.

ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.
ММСУХ-ны шийдвэрээр 2011 оны улсын баяр наадмаар хурдан морийг эрлийз, монголоор нь ангилж уралдуулав. Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн их баяр наадамын онцлог нь хурдан морийг эрлийз болон монголоор нь ММСУХ-ны шийдвэрээр ангилж уралдууллаа.
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.