Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны шинэ жилийн цэнгүүн болов.

Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан 500 гаруй уяачид шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн баярлахаар “MARSHAL LUXURY” клубт хүрэлцэн ирсэн байв.

Ойрд уулзаагүй уяачид нутаг нутгийн өвөлжилт, адуу малынхаа тухай хууч хөөрч баярын  ширээнээ сууцгаав. 
ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын Шадар сайд М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ММСУХ-ны тэргүүлэгчид уяачдыг хүндэтгэн угтаж авлаа. Ихэнх ёслол дээр дарга нарыг угтаж хүлээн авдаг бол Уяачдын холбооны удирдлага харин эгэл жирийн уяачдаа угтан хүндэтгэж авсан нь ММСУХолбооны  шинэ жилийн цэнгүүн эхнээсээ шинэ содон үйл явдлаар дүүрэн болох нь харагдаж байлаа.
 Жил болгон 1000 адуу тоолуулж маллаж байдаг Төв аймгийн Ханан Төмөрбаатар, унаган адуу нь улс бүсийн уралдаанд тогтмол сайн хурдалж байгаа Дорнодын Чадраа, Сүхбаатарын Бор-Ухна, 2010 онд Хөвсгөл аймагт болсон хангайн бүсийн уралдааны их насны морины түрүүг унаган адуугаараа авсан Намсрайдорж, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын  шүдлэнгийн аман хүзүүг хүртсэн Өвөрхангай Тогоомашир, хурдан морины үйл хэрэгт өөрийн оюун ухаанаа зориулж яваа ахмад хурдан морины зүтгэлтэн Орхон аймгийн Жигжидсүрэн, хурдан удмын адуугаа өсгөн үржүүлж буй Төв аймгийн Баярсүх гээд олон ахмад уяачдыг ММСУХолбоо урьж хүндэтгэлийн ширээнээ суулгаж хүндэтгэл үзүүлнэ билээ.
Тод улаан сарнай энгэрт нь цэцэглэж баяр бахдалаар дүүрэн гэрэлтэх уяачид заал дүүрэн сууцгаасан байлаа. ММСУХ-ны  Ерөнхийлөгч, Монгол улсын Шадар сайд М.Энхболд шинэ жилийн цэнгүүнээ нээж 60 мянган гишүүдийн төлөөлөл болсон та бүхэндээ болон нийт уяачдадаа баярын мэндчилгээг дэвшүүлж байгаагаа уламжилснаар  уяачдын холбооны амжилт бүтээлээр дүүрэн шинэ жил ийнхүү эхэлсэн юм.
Монголын Морин Спорт Уяачдын Холбоо  шинэ жилийн цэнгүүн дээрээ   “МОЛОР-ЭРДЭНЭ” одон, “АЛТАН МОРЬ” шагнал, тухайн жилийн Монгол улсын хамгийн өндөр чансаатай 9-н уяач, 9-н хурдан морины хүүхэд, 9-н азарга, 9-н их насны морь, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааг дэмжиж  ажилласан хэвлэл мэдээлэл болон хурдан морины зүтгэлтэн нараа шалгаруулдаг уламжлалтай билээ.


 

Монгол Улсын 2017 оны Шилдэг уяачид Монгол Улсын Шилдэг уяачаар
Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо
Монгол Уяачын Тангараг Уяач би: Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.