Мэдээ мэдээлэл

Монгол улсын алдарт уяач Дуламын Хорлоодой 2011 оны 5-р сарын 7 нд хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд хүнд гарз тохиолоо.

Монгол улсын анхны эмэгтэй алдарт уяач Дуламын Хорлоодой нь Төв аймгийн Баян-Өлзийт одоогийн Борнуур суманд төрсөн.

Монгол улсын анхны эмэгтэй алдарт уяач Дуламын Хорлоодой нь Төв аймгийн Баян-Өлзийт одоогийн Борнуур суманд төрсөн. 1986 оноос хурдан морь уяж эхэлсэн анхны эмэгтэй уяачдын нэг билээ. 1989 онд улсын баяр наадамд сартай хүрэн хязаалангаа аман хүзүүнд хурдлуулж, 1990 онд соёолон түрүүлгэж, бор халиун шүдлэнгээ айргийн дөрөвт хурдлуулж, 1991 онд хязаалангаа айргийн гуравт хурдлуулж олон бахдам сайхан амжилтаар наадамчин түмнээ баясган цэнгүүлж  байсан èéì алдарт уяач билээ.  Эмнэг хангал сургах, морь уургалах гээд миний бага залуу насны дуртай ажлын нэг шүү гэж хуучуулах Дуламын Хорлоодой гуай 10 хүүхэд төрүүлж өсгөсөн ачит буурай, алдарт уяач билээ. Бага залуугийн  түүний хүсэл бол хурдан морь уях байлаа. Гэвч хурдан морь уях түүний хүсэл мөрөөдөл нилээд хожуу буюу өндөр насныхаа тэтгэвэрт гарч байж хурдан морь уяж эхэлжээ. Нэг жил нас болгонд гурван адуу уях гэтэл шүдлэн дутаад байж байтал Номгон суманд õóðäàí шүдлэн үрээний сураг гарчээ. Наймаа ярьтал гунжин үнээгээр зарах гэнэ. Эрлийз бүдүүн үнээгээ өгч байж авсан. Тэр жилээ Хүрэн халзан шүдлэн маань улсын наадамд айрагдаж билээ гэж нэгэнтээ хуучилсан байдаг. Морь уяж сойхоос гадна, морийг шинжин таних эрдэмтэй манай цөөхөн эмэгтэй уяачдын нэг нь улсын алдарт уяхч Д.Хорлоодой гуай юм. 2010 онд ММСУХ хөдөө орон нутгийн ахмад уяачддаа хүндэтгэл үзүүлэх ёслолä Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагаас улсын  алдарт уяач Д.Хорлоодойãóéàã урихад алдарт уячийнхаа малгайтай сайхан буурай ирж мөн ч олон уяачидтай золгож, үнсэж байгаа харагдсан. Улсын алдарт уяач цолыг цугтаа  авч байсан  манай ланжгар уяачид хүртэл суудлаасаа босоæ  хүндэтгэл үзүүлж байсан. ММСУХ-ны хүндэт шагналыг гардан аваад  ойрын хэдэн жил  уяачидтайгаа ингэж сайхан уулзаагүй юм байна шүү. Залуучууд та бүхэнд баярлалаа гээд халуун сэтгэлээсээ хацрыг минь зөөлөн үнсэж байсан нь саяхан ø¿¿ äýý. Хүссэн хэн болгонд îëäîîä  байдаггүй улсын наадмын алтан довноос  3 түрүү, 7 айраг авч бахдам сайхан амжилтын эзэн бол алдарт эхийн  I, II одон, Хүндэт эхийн Удам медàль, Спортын алдар медаль, Ард түмний гавьяат, Монгол улсын алдарт уяач Дуламын Хорлоодой гуай юм.
Талийгаачийн хүнлэг ариун сэтгэл, хичээнгүй хөдөлмөрч зан чанар, нандин дурсгал нь бидний зүрхэнд үүрд үлдэх болно. 

 

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

 

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөн Хан Хэнтий аймагт зохион байгуулав. 2013 оны анхны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт 3 дугаар сарын 24 нд зохион байгуулав.
“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангйан бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
“Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Их насны цуваа “Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Их насны цуваа