Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 2011 оны 02 сарын 23 ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын 11/6 дугаар тоот тогтоол

Улсын баяр наадмын хурдан морины уралдааны тухай

 ММСУХ-ны Дүрмийн 2.1, 2.4-т заасныг үндэслэн, салбар холбоод, уяачдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

 1.       Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд 1 болон 2 дугаар үеийн эрлийз цусны адууг монгол адуунаас тусад нь жил бүр 7 дугаар сарын 13-ны өдөр уралдуулж байхаар тогтоосугай.   
2.       Монгол улсын Засгийн газрын шийдвэртэй бүсийн хурдан морины уралдаанд 1 болон 2 дугаар үеийн эрлийз цусны адууг уралдуулах  асуудлыг тухайн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж буй орон нутгийн захиргааны байгууллага болон салбар холбоод хамтран шийдвэрлэж байхыг зөвшөөрсүгэй.    
3.       Энэхүү тогтоолыг холбогдох бусад байгууллагад уламжлан, цаашид хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг ММСУХ-ны нарийн бичгийн дарга /П.Сэргэлэн/-д даалгасугай.

 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.ЭНХБОЛД           
                                  
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.СЭРГЭЛЭН   

Монгол Улсын Тод Манлай, Манлай , Алдарт уяачид шинээр төрөн гарлаа Монголын Морин Спорт Уяачдын холбоо , Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд гардуулан өгөв.
Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар улсын зөвлөлгөөн болов. ММСУХолбоо хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөлгөөнийг улаанбаатар хотноо 2012 оны 5-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Нэргүйн Батжаргалын шарга үрээг уралдаанч хүү Эрхэмбаатарын Ширчин унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хүрэн үрээг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа