Мэдээ мэдээлэл

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа

1.Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарийн Хар үрээг 11 настай уралдаанч хүү У.Энхжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Булган аймгийн Гурван булаг сумын уугуул  Монгол Улсын Тод Манлай Уяач Дамбын Хишигжаргалын Хүрэн халзан үрээг 11 настай уралдаанч хүү Б.Цогтжавхлан унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Доржпүрэвийн Баярсайханы Хар үрээг уралдаанч хүү  12 настай уралдаанч хүү О.Баярцогт унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Галбадрахын Батбаатарын Саарал үрээг 11 настай уралдаанч хүү Г.Эрхэм-намдаг унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Цэндийн Энхтайваны Хээр үрээг 11настай уралдаанч хүү Н.Амарбаясгалан унаж айргийн тавд хурлууллаа

6. Сүхбаатар аймгийн Мөнх-хаан сумын уугуул Чулууны Гантөмөрийн Хар халзан үрээг 12 настай уралдаанч хүү А.Балжаа унаж хурдлууллаа

7. Төв аймгийн Заамар сумын уугуул н.Энхболдын хул үрээг уралдаанч хүү Б.Болдхуяг унаж хурдлууллаа

8.Баянхонгор аймгийн Баян-овоо сумын уугуул Цэндийн Энхтайваны Хүрэн үрээг 10 настай  уралдаанч хүү Д.Тэмүүжин унаж хурдлууллаа

9. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Р.Мягмардоржийн  Хар халзан үрээг 9 настай уралдаанч хүү А.Балжаа унаж хурдлууллаа

10. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы Хүрэн халзан үрээг 10 настай уралдаанч хүү М. Батцоож унаж хурдлууллаа

11. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Н.Ганболдын Хар үрээг 11 настай уралдаанч хүү С.Хүдэрчулуун унаж хурдлууллаа

12. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Я.Хорлоогийн Хээр үрээг 11 настай уралдаанч хүү У.Эрдэнэхүү унаж хурдлууллаа

13. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул А.Цэрэнсодномын Халтар үрээг 12 настай уралдаанч хүү У.Баярсайхан унаж хурдлууллаа

14. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул н.Цэрэнбатаагийн Бор үрээг 12настай уралдаанч хүү Ч.Галбадрах унаж хурдлууллаа

15. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Пүрэвбатын Саарал үрээг 12 настай уралдаанч хүү Б.Ган-Эрдэнэ унаж хурдлууллаа

ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо. ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.