Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгожээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэдонцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгож байх юм. Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд гардууллаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ.  Мөн “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал болжээ.

“Дүнжингарав-2010”-д түрүүлж, айрагдсан морьдын медаль Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хийж буй хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”-т түрүүлж айрагдсан морьдод олгох медаль бэлэн боллоо.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гомбожавын Баярцогтын Өсгий цагаан зээрд морийг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар түрүү магнайд хурдлууллаа
Хуланг хурдлуулах арга Эрт дээр цагт Өндөр гэгээний зарлигаар Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошууны ноёнлог сайхан ууланд Товхон нэрийг хайрлаж, өвөрт нь Ноён номун ханы хийдийг байгуулсан гэдэг.