Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгожээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэдонцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгож байх юм. Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд гардууллаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ.  Мөн “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал болжээ.

“Тайж “ “Банди” угшлийн морьд хурдан байн 2009 оны Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд энэ нутгийн унаган "Бэлон" ХХК ны захирал Баатархүүгийн хээр морь түрүүлж алтан жолоогоо өргүүлэв.
Монгол Улсын 2016 оны хамгийн өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд Монгол Улсын 2016 оны хамгийн өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд
Наадамчин олон Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээлээ Наадамчин олны хамгийн ихээр сонирхон үздэг, тоосонд нь дарагдвал тэр жилдээ хийморьтой явдаг гэж бэлгэддэг Соёолон насны морьдын уралдаанд