Мэдээ мэдээлэл

УЯАЧДЫН ӨДӨРТЭЙ БОЛНО

ММСУХ-ны ажлын албанаас санаачлан

ММСУХ-ны ажлын албанаас санаачлан Монгол түмнийхээ өв соёл, уламжлалыг хадгалан, олон түмнээ наадуулан цэнгүүлж дэлхийд өөр хаана ч байхгүй гайхамшигт Монгол наадмыг бүрдүүлдэг уяачдаа магтан дуурсгаж, баярлан цэнгэдэг уяачдын өдөртэй болох саналыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны 2-р хуралдаанаар хэлэлцүүлжээ.

ММСУХ-ны тэргүүлэгчид уяачдын өдөртэй болох саналыг 100% дэмжжээ, Монголын  уяачдын өдрийг хэдэнд тэмдэглэн өнгөрүүлж байхыг холбооноос жич тогтоон ард түмэндээ мэдээллэхээр болжээ.   

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд зохион байгууллаа. ММСУХолбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.