Мэдээ мэдээлэл

ММСУХ ӨӨРИЙН ГИШҮҮД, УЯАЧИДАА БҮРТГЭЖ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ҮНЭМЛЭХ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

ММСУХ-ны гишүүд, уяачид ММСУХ-ны лого бүхий цул мөнгөн энгэрийн тэмдэг, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын гарын үсэгтэй гишүүний үнэмлэхтэй байна.

Монгол улсын бүх хот, аймаг, сум, дүүрэгт оршин суудагМонголын морин спорт, уяачдын холбооний гишүүд, уяачдаа бүртгэж энгэрийн тэмдэг, гишүүний үнэмлэх олгох ажлыг ММСУХ-ны төв болон салбар холбоо хамтран зохион байгуулж эхлээд байна. ММСУХ өөрийн гишүүд, уяачдаа бүртгэж холбооний мэдээлийн нэгдсэн санд авснаар гишүүд уяачдын эрх ашгыг хамгаалах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, сурталчилан таниулах, уяачид болон төв, салбар холбоод нягт хамтран ажиллах, холбоод гишүүд, уяачдынхаа санал хүсэлтийг сонсож холбооны үйл ажиллагаанд тусгаж ажиллах, гишүүд уяачидтай амьд харилцаа бий болгон шуурхай харилцан хамтран ажиллах боломж нээгдэх юм.

АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ ТҮҮХ Азийн морин уралдааны зөвлөлийг Япон улсын морин уралдааны Холбооны ерөнхийлөгч Todamasa Sakai, болонRangoon Turf Клубын Ноён U Chifkhine нарын санаачилагаар 1960 онд зохион байгуулсан
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам шүдлэн насны уралдаан Шүдлэн насны морьдын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс
“Их хурд-8” уралдаанаар морьтны соёлыг гайхуулна Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна.