Мэдээ мэдээлэл

УЯАЧДЫН МАЛГАЙН ЗАЛААНЫ СТАНДАРТЫГ БАТАЛЛАА

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны хоёрдугаар хуралдаанаар “Уяачдын малгайн залааны стандарт”-ыг баталлаа.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны хоёрдугаархуралдаанаар “Уяачдын малгайн залааныстандарт”-ыг баталлаа. Өнөөдөр сум аймаг бүр өөрсдийн дур зорго,хүсэл сонирхлоор янз бүрийн хэмжээ хийц, өнгө зүстэй малгай залаахэрэглэж байгааг нэгдсэн журамд оруулах зорилгоор энэхүү стандартыгболовсруулан баталсан юм. Энэхүү журмыг бүрэн эхээр нь дорнийтэллээ.

Улс, аймаг, сумын цолтой уяачдын малгай, малгайн тэмдэг, залаахэрэглэх журам Энэхүү журмыг улс аймаг, сумын цол авсан бүх уяачхэлбэрэлтгүй дагаж мөрдөнө.

1. Монгол Улсын Тод манлай уяач:

-         Монгол Улсын Тод манлай уяач нь зуны цагт монгол үндэснийжанжин малгай, өвлийн цагт дөрвөн талт үстэй тоорцог малгай өмсөнө.

-         Малгай нь гурван морины толгойн дүрс бүхий, алтаар шармалданөнгөлсөн, цул мөнгөн жинстэй байна.

-         Малгайдаа, дугуй хэлбэртэй 2 см-ийн голчтой, домогт хүлэг Хонгорзээрдийн дүрс бүхий алтаар шармалдан өнгөлсөн цул мөнгөн тэмдэгзүүнэ.

-         Малгайдаа цулгуй улаан өнгөтэй, 30 см хүртэлх урттай хос залаахадна.

-         Өнгө залаан дээр шигшмэл улс, бүсийн уралдаанаас авсантүрүүний тоогоор тод шар өнгөтэй нарны дүрс хадна.

-         Дотор залаан дээр шигшмэл, улс, бүсийн уралдаанаас авсанайргийн тоогоор тод цагаан өнгийн хавирган сарны дүрс хадна.

-         Залаан дээр өөр өнгө, дүрсийн чимэг нэмэхийг хориглоно.

2.Монгол Улсын Манлай уяач:

-         Монгол Улсын Манлай уяач нь зуны цагт монгол үндэсний жанжинмалгай, өвлийн цагт дөрвөн талт үстэй тоорцог малгай өмсөнө.

-         Малгай нь морины толгойн дүрс бүхий алтаар шармалданөнгөлсөн, цул мөнгөн жинстэй байна.

-         Малгайдаа дугуй хэлбэртэй  2см-ийн голчтой, домогт хүлэг Хонгорзээрдийн дүрс бүхий алтаар шармалдан өнгөлсөн цул мөнгөн тэмдэгзүүнэ.

-         Малгайдаа цулгуй улаан өнгөтэй, 30 см хүртэлх урттай хос залаахадна.

-         Өнгө залаан дээр шигшмэл улс, бүсийн уралдаанаас авсантүрүүний тоогоор тод шар өнгөтэй нарны дүрс хадна.

-         Дотор залаан дээр шигшмэл, улс, бүсийн уралдаанаас авсанайргийн тоогоор тод цагаан өнгийн хавирган сарны дүрс хадна.

-Залаан дээр өөр өнгө, дүрсийн чимэг нэмэхийг хориглоно.

3.Монгол Улсын Алдарт уяач нь:

-Монгол улсын Алдарт уяач нь зуны цагт монгол үндэсний жанжинмалгай, өвлийн цагт дөрвөн талт үстэй тоорцог малгай өмсөнө.

-Малгайдаа дугуй хэлбэртэй  2см-ийн голчтой, домогт хүлэг Хонгорзээрдийн дүрс бүхий алтаар шармалдан өнгөлсөн цул мөнгөн тэмдэгзүүнэ.

-Малгайдаа цулгуй улаан өнгөтэй, 30 см хүртэлх урттай хос залаа хадна.

-Өнгө залаан дээр шигшмэл улс, бүсийн уралдаанаас авсан түрүүнийтоогоор тод шар өнгөтэй нарны дүрс хадна.

-Дотор залаан дээр шигшмэл, улс, бүсийн уралдаанаас авсан айргийнтоогоор тод цагаан өнгийн хавирган сарны дүрс хадна.

-Залаан дээр өөр өнгө, дүрсийн чимэг нэмэхийг хориглоно.

4.Аймгийн алдарт уяач:

-Аймгийн алдарт уяач нь зуны цагт монгол үндэсний жанжин малгай,өвлийн цагт дөрвөн талт тоорцог малгай өмсөнө.

-Малгайдаа өөрийн аймгийн Алдарт уяачийн тэмдгийг зүүнэ. Тэмдгийнголч нь 1.5 см байна.

-Малгайдаа цулгуй улаан өнгөтэй, 30 см хүртэлх урттай хос залаа хадна.

-Өнгө залаан дээрээ аймгийн чанартай уралдаан, наадмуудаас авсантүрүүний тоогоор хөх цэнхэр өнгөтэй нарны дүрс хадна.

-Дотор залаан дээрээ аймгийн чанартай уралдаан наадмуудаас авсанайргийн тоогоор хөх цэнхэр өнгийн хавирган сарны дүрс хадна.

-Залаан дээр өөр өнгө, дүрсийн чимэг нэмэхийг хориглоно.

5.Сумын алдарт уяач:

-Сумын алдарт уяач нь зуны цагт монгол үндэсний жанжин малгай,өвлийн цагт дөрвөн талт үстэй тоорцог малгай өмсөнө.

-Малгайдаа өөрийн сумын алдарт уяачийн тэмдэг зүүнэ.

-Сумын Алдарт уяач нь малгайдаа залаа зүүхгүй.   

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд зохион байгууллаа. ММСУХолбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
Ахмад уяач Д. Цэлхээд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлэв Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ахмад уяач Довуучийн Цэлхээд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлж, уяачдын холбооны хүндэт өргөмжлөл, тусгай шагналаар шагнаж урамшууллаа.
МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх: Яваандаа морио хайрлаад дараагийн наадам бий шүү дээ гээд уужирдаг болчихдог юм Унаган адуугаараа наадан улсын тэр тусмаа дээд цолонд хүрсэн хийморилог нэгэн бол Монгол улсын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх юм.