Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН МОРЬТОН” СЭТГҮҮЛИЙН ХОЁР ДАХЬ ДУГААР УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧЛОО

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо. ММСУХ-ны 15 жилийн ой болон “Их хурд-5” уралдаанд зориулан гаргасан энэ дугаарт Уяачдын холбоог анх хэн хэн санаачилан, үүсгэн байгуулсан хийгээд ямар зам мөрийг туулан өнөөдрийг хүрсэн тухай дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн “Нийслэлд Морины цогцолбор босно”, “Хурдан морины унаач хүүхдүүд спортын дэд мастер цол хүртлээ”, “Уяачид энгэрийн тэмдэгтэй боллоо”, “Уяачдын малгай, залааны стандартыг баталлаа” зэрэг ММСУХ-ны эргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээллийг эндээс үзэж болно. “Энэ жил Улсын их баяр наадамд хэний ямар ямар морь түрүүлж айрагдав? Энэ асуултын хариуг эндээс та бүрэн мэдэж болно. Зургаан насны айргийн таван морины зургийг манай сэтгүүл өнгөтөөр хэвлэн нийтэллээ. Мөн өмнөх “Их хурд” уралдаануудын цээжний морьд, энэ 15 жилийн хугацаанд Монгол Улсын “Манлай уяач” цол хүртсэн 50 шахам уяачийн нэрийг эндээс мэдэж болно. “Тод Манлай” уяач Э.Эрдэнэчулуун, “Мон Уран” компанийн захирал аугаа шарга азарганы эзэн Б.Наранхүү нартай хийсэн сонирхолтой ярилцлага нийтэлжээ. Мөн өмнөх дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Тод Манлай уяач Д.Ононгийн цуврал хичээлийн үргэлжлэлийг эндээс уншаарай. Энэ хичээлээс Та Хурдан морийг таних, шинжих, уях сойх талаар нарийн нандин мэдээлэл, мэдлэгийг олж авна. “Дэлхийн морьтон” сэтгүүл уламжлалт 20 гаруй булангаас та шинэ соргог, өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ жилийн хаврын хоёр дахь бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Монгол улсын Засгийн газрын тогтоолтой хаврын говийн бүсийн хурдан морины уралдаан 2012 оны гуравдугаар сарын 11-ний ням гарагт Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ жилийн хаврын хоёр дахь бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
2020 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА ААУ Давааноровын Ганбаатар тэргүүнтэй "Агт-Эрдэнэ хүлэг" гал уяа