Мэдээ мэдээлэл

ХАМГИЙН ӨНДӨР БАЙ ШАГНАЛ “ИХ ХУРД-5”-ЫНХ БАЙВ

Монгол Улсад болж байсан хурдан морины уралдаануудаас хамгийн өндөр бай шагналтай нь “Их хурд-5” болж таарах нь.

Монгол Улсад болж байсан хурдан морины уралдаануудаас хамгийн өндөр бай шагналтай нь “Их хурд-5” болж таарах нь. Энэ уралдаанд түрүүлсэн азарга, их насны морьдын эзэд “Ланд крузер-200” маркийн машины түлхүүрийг гардан авсан. Алтан шаргал, сүүн цагаан өнгийн хоёр машинаа хоёр уяач жолоодон баярласан сэтгэлээ наадамчин олонтойгоо хуваалцан нар зөв хэдэнтээ тойрсон. Наадмчин олон ч тэр их баярыг хуваалцан алга нижигнүүлэн ташиж, уухай хашгирч байлаа. Наадмын талбайд морьтой ирсэн хоёр уяач орой харихдаа “Ланд-200” хүлэглээд очихдоо ямар их баяр баяслыг тээж харьсныг зүйрлэшгүй. “Морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн уяачдынхаа хөдөлмөрийг Монголын морин спорт, уяачдын холбоо үнэхээр үнэлсэн шиг үнэлж байна. Ажил хөдөлмөрөө ингэж үнэлүүлэхээс илүү баяр гэж хаа байхав” гэж нэгэн уяач хэллээ. Түүний морь арван хэдээр давхижээ.

 

“Их хурд-5” уралдааны аман хүзүүний моринд 20.0 сая, гуравт ирсэн моринд 18.0 сая, дөрөвт ирсэн моринд 15.0 сая, айргийн тавд ирсэн моринд 10 сая төгрөгийн байг тус тус олголоо. Мөн дараагийн 10 моринд тус бүр 300 мянган төгрөг, түүний дараагийн 10 морь тус бүрт 100 мянган төгрөг, дараагийн 10 морь тус бүрт 50 мянган төгрөгийн бай олголоо.

Хээр морь түрүүллээ Нар хур тэгширсэн энэ өдөр наадамчин олон минь үнэхээрийн сайхан наадаж байна. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд уралдан ирлээ.
Төвийн бүсийн уралдааны хамгаалалтанд цагдаагийн 700 гаруй албан хаагч ажиллана ММСУХ-ноос энэ амралтын өдөр болох төвийн бүсийн уралдаантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу Хүйн долоон худагт зохион байгуулагдах бөгөөд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уяачид"-ийг тодрууллаа.