Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны Удирдах ажилтны улсын зөвөлгөөнөөс гаргасан зөвлөмж

УлаанБаатар хот 2010.05.16

ММСУХ-ны зохион байгуулсан улсын зөвөлгөөн ,ажил хэрэгч байдалд амжилттай явагдаж олон чухал санаачлага гарч, цаашид хэрэгжүүлэх олон асуудлууд хөндөгдлөө.

rn

Зөвөлгөөнөөс ажил хэрэг болох зорилгоор энэхүү зөвлөмж гаргах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

rn

ММСУХ-ны  сүүлийн нэг жилд зохиосон олон талт үйл ажиллагааг зөвөлгөөнд оролцогсод сайшаалаа. Азийн морин спортын холбооны гишүүнээр жинхэлж, 2 талын болон олон талт хэлэлцээр хийсэн нь үр дүнтэй болсон байна.

rn

Түүнчлэн УБ хотод морины хөшөө босгох, уяачдын музей байгуулах, уяачдын өдөртэй болгох, өөрийн хэвлэл, вейб сайттай болсон зэрэг ажлын үр дүнтэй эхлэлүүд  тавигдсан байна.

rn

Энэ зөвөлгөөнөөс дараах асуудлуудыг ажил хэрэг болгох зорилгоор дэс дараатай арга хэмжээ авахыг ММСУХ болон орон нутгийн салбар холбоодын удирдлагуудад зөвлөмж болгох нь:

rn

  1. rn
  2. Уяачдын шинэчилсэн бүртгэл явуулж үнэмлэх, энгэрийн тэмдэгтэй болгох асуудлыг 2010 онд  багтаан шийдвэрлэх.
  3. rn
  4. ММСУХ-ны” Дэлхийн морьтон” сэтгүүлийг орон нутгийн салбар холбоогоор дамжуулан улирал бүр захиалуулан борлуулах ажлыг зохион байгуулан ажиллах.
  5. rn
  6. Уяачдын төвөлшил, уламжлал ёс зүйн асуудлыг онцгой анхаарч уяачдын эрх үүргийг нь тодорхой болгох баримт бичгийг боловсруулан ажиллах.
  7. rn
  8. ММСУХ-ны төв захиргааг өргөтгөж, холбооны дэргэд сургалт сурталчилгаа хэвлэл мэдээллийн алба, хурдан удмын адууны эрдэм шинжилгээний судалгаа үржил селекцийн ажиллагаанд шинжлэх ухааны байдлаар хандах, мэргэшсэн цоллогч бэлтгэх.
  9. rn
  10. Улсын баяр наадам, бүс, орон нутгийн хурдан морины уралдааны замыг төрийн тусгай хамгаалалтанд авахуулах талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх.
  11. rn
  12. Уяачдын ордон музей байгуулах асуудлыг дэмжиж хийлгэх ажлыг эхлүүлэхэд уяачдаас хандив өргүүлэх хөдөлгөөн өрнүүлэх.
  13. rn
  14. Улс, аймаг, сумын алдарт уяачдын энгэрийн тэмдэг, малгай, залааны стандарт тогтоох
  15. rn
  16.  Түрүү, айрагны онцлогыг өнгө, хэмжээ, хэлбэрээр нь тогтоож цэгцлэх асуудлыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар мөрдүүлэх журам гаргах.
  17. rn
  18. ММСУХ-ны шагналын төрлийг олшруулах.
  19. rn
  20. 2003 оны Засгийн газрын 200-р тогтоолын заалтыг өөрчлүүлэх ажлын хэсэг гаргаж Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх.
  21. rn
  22. Шинэ монгол адуу буюу эрлийз адууг 2 жилийн хугацаатай Улс, бүсийн наадамд Монгол адуунаас тусад нь уралдуулах шийдвэрийг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлэх
  23. rn
  24. Аймгийн холбоод аймгийн засаг дарга нартайгаа гэрээ байгуулж ажиллах.
  25. rn

rn

 

rn

Энэхүү зөвлөмжийг ММСУХ нь тэргүүлэгчид, бүх салбар нэгжүүд, уяачид анхааран хэрэгжүүлнэ гэдэгт итгэн найдаж байна.

rn

 

Монголын уяачдын “Эв нэгдлийн баяр”-ын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн One Event Hall-д нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны өнөр бүл ,өнөө жил “Эв нэгдлийн баяр” нэрийн дор монгол орныхоо 335 сум суурин газраасаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.
Холбооны үйл ажиллагааг дэмжиж ажилласан хүмүүст талархал илэрхийлж байна. Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар АМУХ-ны дэд ерөнхийлөгч, Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Гай Сержант Монгол улсад 2011 оны 11-р сарын 20-24-нд 4 хоног айлчилсан билээ.
Дүүгүүр саарал морины дууны клип Дүүгүүр саарал морины дууны клип