Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО АХМАД УЯАЧ, МОРИНЫ ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...

Морины төлөө юугаа ч золихоос буцахгүй Морь болсон морьтон Уран туураар цавчилсан ногоон алаг дэнждээ Уяа болсон уяач... Морины төлөө оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад уяач, морины зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлж, ММСУХ сэтгэлийн хадагаа дэлгэлээ.

1.       С.Сэргэлэн    “Монхангай” ХХК-ийн ерөнхий захирал 1998 онд “Их хурд-1” уралдааныг хоёр УАЗ-469 машинаар, “Их хурд-2” уралдааныг 2 жийп машинаар байлсан. “Монхангайн” Сэргэлэн нийтдээ найман машинаар хурдан морины уралдааныг ивээн тэтгэсэн, Манай нэртэй бизнесмэн, морины зүтгэлтэн юм.

2.       У.Буяндэлгэр.   1999-2001 оны ММСУХ-ны Ерөнхийлөгч 1999 оны сүүлчээс 2001 оны 12 дугаар сар хүртэл ММСУХ-ны Ерөнхийлөгсөөр ажиллахдаа “Их хурд-2” наадмыг амжилттай зохион байгуулсан.

3.       Д.Бат-Эрдэнэ    “Ажнай” корпароцийн ерөнхийлөгч 2001 оны 12 дугаар сарын 21-нээс 2008 оны 12 дугаар сарын 06 хүртэл ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан. “Их хурд-4” уралдааныг амжилттай зохион байгуулсан.

4.       А.Баярмагнай.    ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг олон жил хашсан. 1995 оны тавдугаар сарын 25-наас 2008 оны 12 дугаар сарын 06 хүртэл ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Их хурд, бүсийн уралдааныг санаачилагч, Хурдан морь судлаач, морины зүтгэлтэн.

5.       Д.Самданжамц   Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга. 1968 оноос одоог Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны нарийн бичгийн даргаар ажилласан.

6.       Дамдингомбын Даш.   МУ-ын Манлай уяач. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул. Монгол Төрийн наадмаас олон удаа айраг хүртсэн.

7.       Жигжидийн.Нямдорж.   МУ-ын Манлай уяач. Завхан аймгийн уугуул. Улс бүрээс 6 түрүү, 9 айраг хүртсэн.

8.       Цоохүүгиийн. Доржсүрэн.   МУ-ын манлай уяач. Цуутай хээр мориороо нэгэн үе Монгол наадмын дэвжээг чимж байсан.

9.       Гүрбазарын. Батчулуун.   МУ-ын манлай уяач. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Монгол төрийн наадамд их насны хоёр халзан морио нэгэн дор түрүүлгэж, аман хүзүүдүүлж сайхан амжилт үзүүлж байсан.

10.   Төрийн. Самдан.    Аймгийн алдарт уяач. Төв аймгийн баянцогт сумын уугуул. Монгол Улсын алдарт уяач Төрийн хүү. Олон сайхан хурдан буян нь Монгол төрийн наадамд түрүүлж,айрагдаж байсан ахмад уяач билээ.

11.   Ц.Галбадрах морь тайлбарлагч 1985 оноос улсын наадмын хурдан морины уралдааныг тайлбарлаж байгаа. Монгол наадам, хурдан морины уралдаан дээр

12.   С.Баасанхүү   Олон жил төрийн их баяр наадмын хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулж ирсэн ,Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны даргаар ажиллаж байгаа.

13.   Л.Цагаандалай. МҮОНТ-ийн сэтгүүлч 1998 оноос хурдан морины уралдааны талаар бие даасан олон сайн нэвтрүүлэг, уран бүтээл хийж МҮОНТ-ээр хурдан морийг тайлбарлаж эхэлсэн. “Дүнжингаравын хурд” уралдааныг анхлан санаачлан зохион байгуулагчдын нэг. Энэ уралдааны нэрийг оноож өгсөн. Хурдан морины зүтгэлтэн.

14.   Д.Давгадорж “Таван толгой транс” ХХК-ийн ерөнхий захирал. Хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн. Морины зүтгэлтэн. ММСУХ-ны 2009 оны шилдэг ивээн тэтгэгч.

15.   Б.Наранхүү “ Мон уран” ХХК-ийн ерөнхий захирал. Энэ цагийн гайхамшигт хурдан хүлэг-“Амгалан төрийн ажнай шарга азарга” –ны эзэн. ММСУХ-ны 2009 оны шилдэг ивээн тэтгэгч.

16.   П.Мэндбаяр “Авзагатрейд” ХХК-ийн ерөнхий захирал. Монголын хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүсийн томоохон уралдаануудыг олон удаа ивээн тэтгэсэн. Булган хангай уяачдын холбооны тэргүүн. ММСУХ-ны 2009 оны шилдэг ивээн тэтгэгч.

“Спортын алдар” шагналаар уяачид, морины зүтгэлтэнүүд шагнуулав Үндэсний спортын анхдугаар зөвөлгөөн 2011 оны 4 сарын 12 нд төрийн ордонд болов.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.
Дорнод аймагт зохиогдсон Зүүн бүсийн хурдан морьдын уралдааны тухай мэдээлэл МУ-ын Засгийн газрын шийдвэрээр зохиогддог хурдан морьдын бүсийн урадааны нэг Зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг Дорнод аймгийн Чойбалсан хотод 2009 оны 7 сарын 25-26 өдрүүдэд ММСУХолбоо, Орон нутгийн засаг захирагаатай хамтран Дорнодын Их хурд-2009 нэртэйгээр зохион явууллаа. Газар газараас ирсэн зургаан насний нийт 2000 гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөсөн том наадам болж өнгөрлөө.