Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ажиллагаа

“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ёслолын үеэр лам хуврагууд ном уншиж, уяач, унаач хүүхэд, хурдан морь, наадамчин олондоо сайн сайхныг ерөөлөө.

       Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч Г.Чулуунбат хөтлөн явуулав. ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд уралдаанд оролцож буй уяач, наадамчин олондоо баяр хүргэж үг хэллээ. Өвлийг өнтэй давж, урин цагийг угтаж буйн баяр “Дүнжингарав-2010” уралдааны нээлтийн үеэр манай нэртэй дуучид ая дууны дээжээ өргөн барьж хурсан олны сонорыг мялаалаа. Энд “Монгол эр хүн” дуугаа дуулсан Батболдыг тайзнаас буугаад, машиндаа сууж байхад наадамчин олон машинтай нь өргөж, тайзан дээр тавих дөхлөө. Их насны морьд гарч байхад тайзан дээрээс дуулсан түүний дуу олон түмэнд тийм сайн хүрчээ. Дуучин тайзан дээр гарч “Монгол эр хүн”-ээ дахин дуулснаар үзэгчдийн “санаа амарч” тарж явцгаав.   

  

 

Монгол наадмын сүлд дуу Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадамд зориулан бүтээжээ
“АЛТАЙН ХУРД-2016” БАРУУН БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус аймагт 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа баруун бүсийн хурдан морины уралдааныг Монголын Морин спорт, Уяачдын холбооны удирдлага чиглэлийн дагуу гурвалсан гэрээ байгуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар комисс томилуулан бэлтгэлийг хангаж, гэрээний заалт, уралдааны дүрмийг хэрэгжүүлэн амжилттай зохион байгуулагдлаа